Гадаад хэл сурч, хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд сурч буй хэл дээрээ ном унших, дуу сонсох, кино үзэхийг хэлний мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэхдээ унших ном, сонсох хөгжим, үзэх киногоо зөв сонгох нь хамгийн чухал юм.
Өөрөөр хэлбэл, өөрийн хэлний түвшинд тохирсон зүйлийг уншиж сонсох нь өгөөжтэй.
Тиймээс англи хэл сурч буй хүмүүст зориулан мэргэжлийн үг хэллэг ороогүй, уншиж, ойлгоход хялбар бөгөөд сонирхолтой номыг хүргэж байна.
Charlotte’s Web – E.B. White

Энэхүү ном нь бага насны хүүхдүүдэд зориулан бичигдсэн учир өгүүлбэрүүд нь энгийн байх бөгөөд мэргэжлийн үр хэллэг ашиглаагүй учир ойлгоход хялбар. Мөн уг зохиолоор хийсэн кино байдаг учир киног нь үзсэн хүнд ойлгоход илүү хялбар байх болно.
Thirteen Reasons Why -Jay Asher

Энэхүү ном нь маш олон хэл дээр хэвлэгдсэн бөгөөд хэд, хэдэн шагнал хүртсэн гэдгээрээ онцлог. Түүнчлэн өгүүлбэрүүд нь богино учир англи хэл анхлан суралцаж байгаа хүмүүст санал болгож байна. Мөн ашиглагдсан үг хэллэг нь ч мөн хялбарт тооцогддог.
Number the Stars – Lois Lowry

Бодит түүхээс сэдэвлэсэн “Number the Stars” ном нь дэлхийн хоёрдугаар дайны талаар мэддэг, сонирхдог хүмүүст илүү таалагдах юм. Мөн л ашиглагдсан үг хэллэг нь хялбар учир ойлгоход хялбар.
Leaving Time – Jodi Picoul

Аймшигт ослын дараа сураггүй болсон эхийгээ хайж буй бүсгүйн тухай өгүүлдэг тус бүтээл нь англи хэлний дундаас дээш түвшний уншигчид тохиромжтой. Адал явдал, асуудал бэрхшээл, төгсөшгүй нууцын талаар өгүүлэх тус зохиол нь таныг уйдаахгүй бүтээл юм.