LOADING

Type to search

Зөвлөгөө

Хүүхдийн хараа муудах гол шалтгаанууд

Share

Хараа муутай хүүхдүүдийн зарим нь төрөлхийн байдаг бол зарим нь бага насанд дадсан амьдралын буруу дадал хэвшлээс хараа муутай болдог.  Хүүхдийнхээ нүдийг зөв арчилж,  хамгаалж сурвал харааг засаж, ахин нэмж хараа муудахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Хүүхдийн хараа нь төрснөөс эхлээд 10 нас хүртлээ аажмаар хөгжиж, тогтдог. Өөрөөр хэлбэл нялх хүүхэд төрөхдөө бүхнийг шууд харж чаддаггүй бөгөөд 1 ой хүртлээ тархи, нүд нь хэрхэн харахад суралцдаг байна.

Хүүхдэд тохиолддог харааны түгээмэл бэрхшээлүүд гэж юу вэ?

Харааны бэрхшээлийг шил зүүж, линз зүүх болон мэс засал хийх зэрэг аргаар засаж, эмчлэх боломжтой.

Хүүхдийн харааг муудахад хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан гэвэл холын болон ойрын хараа муудах мөн харалган болох зэрэг байдаг.

  • myopia буюу ойрын хараа муу гэдэг нь зөвхөн ойрын зүйл асуудалгүй харж чадаад холын зүйл муу харах
  • hyperopia холын хараа муу гэдэг нь холын зүйл асуудалгүй хардаг ч ойрын зүйл муу харах
  • astigmatism гэдэг нь нүдний эвэрлэг бүрхүүлийн хэлбэрээс болж, юмсыг бүдэг эсвэл гажсан байдлаар харах

Хүүхдийн хараа муудах гол шалтгаанууд

Сохор болох буюу бүр хараагүй болох эмгэгийг шил, линз зүүх, мэс засал хийх зэрэг ямар ч аргаар эмчлэх боломжгүй. АНУ-д гэхэд 18 хүртэлх насны хүүхдүүдийн 3% нь харааны ямар нэг бэрхшээлтэй байгаа гэсэн судалгаа бий. Монголд  ч мөн адил бага насны хүүхдүүдийн хараа муудах байдал нэмэгдэж байна.

Дараах зүйлс хүүхдийн хараа муудахад нөлөөлдөг байна.

Төрөх явцын биеийн байдал – Албинизм зэрэг зарим төрөлхийн генийн гажгаас шалтгаалсан нүдний цагаа буух, харааны нервийн дутуу хөгжил сохор болоход нөлөөлдөг. Мөн дутуу төрснөөс болж, нүдний торлог бүрхэвчийн хөгжил дутуу болж, хараа муудах магадлалтай.

Нүд, толгойдоо авсан гэмтэл – Тархинд гэмтэл авбал харааны бэрхшээл үүсэх магадлал ихтэй. Тэр дундаа нүдэнд шууд гэмтэл авбал сохор ч болж мэднэ. Жишээлбэл, хүүхэд газар хүчтэй унах, нүд рүүгээ харандаагаар хатгах гэх мэт.

Бага насанд үүссэн нүдний асуудал – Amblyopia буюу залхуу нүд гэж нэрлэдэг нүдний гажиг нь хэвийн байсан нүд муу харж, эхлэхийг хэлнэ. Strabismus буюу нүдний тэгш бус байрлалаас үүдэлтэй. 6 хүртэлх насны хүүхдийн 2%-4%-д нь энэ өвчин тохиолддог гэсэн судалгаа бий. Мөн хүүхэд, залууст нүдний даралт өвчин түгээмэл болж байгаа ба эдгээр өвчнийг бүрэн эмчлэхгүй бол сохрох аюултай.

Нүдэнд нөлөөлөхүйц эрүүл мэндийн байдал – Хорт хавдар зэрэг зарим өвчин хараа муудахад нөлөөлдөг. Жишээлбэл, ретинобластом гэх маш ховор төрлийн нүдний хорт хавдар нь насанд хүрэгсэдтэй харьцуулахад хүүхдүүдэд илүү түгээмэл тохиолддог. Мөн нүд ямар нэг халдвар авбал хараанд нөлөөлнө.

Amblyopia зэрэг зарим өвчин бол дусаалга хэрэглэх зэргээр хялбар аргаар эмчлэх боломжтой бөгөөд эртхэн эмчлэх тусмаа үр дүн сайн гарна.

Хүүхдийн хараа муудахаас урьдчилан сэргийлэх арга зам болон эмчилгээ

Олон улсад ихэнх хүүхдүүд сургуульдаа нүдний үзлэгт тогтмол хамрагддаг. Гэсэн ч эцэг, эхчүүд хүүхдээ сургуулиас гадуур тогтмол нүдний эмчид үзүүлж, байх нь илүү үр дүнтэй юм. Хүүхдийг 6 сар хүрэхэд нь 1 удаа, мөн сургуульд орохоос нь өмнө буюу 5-6 настайд нь 1 удаа заавал бүрэн шинжилгээнд хамруулж, байгаарай. Үүний дараа 2 жил тутам харааг нь шалгуулж, хэвшвэл сайн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Нүдний үзлэгээр эмч хүүхдийн хараа, нүдний торлог бүрхэвч болон бусад хэсгийг шалгаж, нүдний ямар нэг гажиг, хэвийн бус зүйл байгаа эсэхийг шинжилдэг байна. Тиймээс бид ч гэсэн жил бүр хүүхдийнхээ харааг шалгуулж хэвших хэрэгтэй юм.

Эмч дээр очихоос гадна эцэг, эхчүүд өөрсдөө дараах зүйлсийг хүүхдийнхээ нүднээс байнга анзаарч байхыг хичээгээрэй.

нүдний гадна байдлын өөрчлөлт

юмсыг давхардуулж харах

нүд улайх, үрэвсэх

нүдээ нухлах

2 нүд тэгш биш харагдах буюу сөлөр харах

нүд ойр, ойрхон цавчих, анивчих

нүд ядрах

толгой өвдөх

нэг нүдээ дарах

хэт ойроос юм унших

Зурагт хэт ойрхноос үзэх

Хэрвээ таны хүүхдэд нүдний ямар нэг асуудалтай шинж, тэмдэг илэрвэл маш яаралтай нүдний эмчид хандаарай. Таны хүүхдийн хараа муудсан бол шил тааруулах, эсвэл ямар нэг хүнд өвчний шинж тэмдэг байвал эртхэн илрүүлж, эмчлүүлэх нь цаашдын хор уршгаас сэргийлэхэд тустай.

Нүдний арчилгаа зөв, сайн хийж, сурвал хүүхдийн харааг муутгахгүй байхаас сэргийлэхээс гадна бүр хурц хараатай болгох ч боломж байдаг.

error: Content is protected !!