₮ 0

No products in the cart.

Ганц бие эмэгтэйчүүд гэрлэсэн эмэгтэйгээс илүү аз жаргалтай, урт удаан амьдардаг

Эмэгтэй хүн заавал гэр бүл зохиож, гэрийн эзэгтэйн “дүрээр” амьдрах шаардлагатай гэх ойлголт ард хоцорчээ. Сүүлийн жилүүдэд ганц бие эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, бүсгүйчүүд нөхөр, хүүхдэд бус ажилдаа илүү их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулахыг илүүд үзэх боллоо.

Олон зуун жилийн туршид нийгэмд эмэгтэй хүнийг заавал гэрлэж, гэр бүл зохиосон тохиолдолд л аз жаргалтай, амжилттай амьдарна гэсэн үзэл ноёрхож улмаар энэ нь эмэгтэйчүүдэд сэтгэл санааны дарамт болж, өөрийгөө аз жаргалгүй мэдрэх шалтгаан болсоор ирсэн билээ. Тэгвэл орчин үед энэ байдал аажмаар өөрчлөгдөж байгааг нэгэн сонирхолтой судалгаа баталж байна. Тодруулбал Лондонгийн эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар гэрлэлт, хүүхэд зэрэг амжилтын хэмжүүр болсон уламжлалт хүчин зүйлс нь үргэлж амьдралын аз жаргалтай харилцан хамааралтай байдаггүй болох нь батлагдаж байна. Тэдний хийсэн судалгааны үр дүнд гэр бүл зохиогоогүй ганц бие эмэгтэйчүүд нийгмийн хамгийн эрүүл, аз жаргалтай бүлэг байсан бөгөөд гэрлэсэн бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү урт насалдаг болох нь тогтоогджээ.

Сонирхолтой нь гэрлэлт эрчүүдэд илүү “зохьдог” гэдгийг судалгааны багийн ахлагч онцолсон юм. Учир нь эрчүүд гэрлэснийхээ дараа тогтуун болж, эрсдэл хийх нь багасч, өмнөхөөсөө илүү их мөнгө олж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болсноор арай урт насалдаг гэжээ. Гэтэл гэрлэсэн бүсгүйчүүд өөрийгөө бүхлээр нь гэр бүлдээ зориулж, хамаг хариуцлагыг ганцаараа үүрэх гэж хичээдэг тул эсрэгээрээ арай эрт нас барах хандлагатай байдаг гэнэ.

Энэхүү үр дүнд хүрэхийн тулд эрдэмтэд удаан хугацааны турш ганц бие болон гэр бүлтэй хүмүүсийн дунд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан гэрлэсэн хосууд анхандаа ганц бие хүмүүсээс илүү аз жаргалтай амьдардаг хэмээн мэдэгдсэн байна. Сонирхолтой нь эдгээр хүмүүс судалгааны үеэр зөвхөн хостойгоо нэг өрөөнд хамт байхдаа л ингэж хариулж байжээ. Харин хос нь өрөөнөөс гараад явсны дараа гэр бүлд нь үүсдэг маш олон асуудал, гомдлуудыг тоочиж эхэлсэн байна. Тэдэнтэй харьцуулахад ганц бие хүмүүс илүү бага зовлон тоочдог болох нь тогтоогджээ.

“Хэрэв та эр хүн бол магадгүй гэрлэсэн нь дээр байх. Харин та эмэгтэй хүн бол энэ талаар санаа зовсны хэрэггүй!” хэмээн Лондонгийн эдийн засгийн их сургуулийн профессор, зан байдал судлаач Пол Долан ярилаа. Тэгэхээр өөрийнхөөрөө байж, аз жаргалтай амьдарч л байвал ганц бие байх нь тийм ч муу зүйл биш гэдгийг энэхүү судалгаа баталж байгаа юм.

Зарим хүн ганц бие эмэгтэйчүүдийн ганцаардмал, сэтгэл зүйн хүнд байдалд байдаг мэтээр төсөөлдөг ч үнэн хэрэгтээ тэд гэр бүлтэй эмэгтэйчүүдээс илүү жаргалтай, тайван амьдардаг болох нь судалгаагаар тогтоогджээ. 

Тодруулбал, Лондонгийн эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гэр бүл зохиогоогүй ганц бие эмэгтэйчүүд нийгмийн хамгийн эрүүл, аз жаргалтай бүлэг болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн тэд гэрлэсэн бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү урт насалдаг аж. Учир нь илүү тайван, жаргалтай, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдарч чаддаг аж. Мөн амьдралын хэв маяг, зуршил нь илүү эрүүл байдаг учир наслалтад нөлөөлдөг байна. 

Судалгаанд хамрагдсан гэрлэсэн хосууд эхэндээ ганц бие хүмүүсээс илүү аз жаргалтай амьдардаг гэж мэдэгджээ. Харин хүүхэдтэй болж, үүрэг, хариуцлага хүлээж эхэлмэгц үл ойлголцол бий болж, асуудал тулгардаг аж. Харин ганц бие эмэгтэйчүүдэд хэн нэгнийг ойлгох, хэн нэгэнд өөрийгөө ойлгуулах, бусдад хайрлуулахыг хичээх зэрэг шаардлага тулгардаггүй байна. 

Харин гэрлэлт эрчүүдэд илүү “зохидог” аж. Учир нь эрчүүд гэрлэснийхээ дараа эрсдэл хийх нь багасч, өмнөхөөсөө илүү их мөнгө олж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг төдийгүй өөрийгөө үүрэгжүүлж, хариуцлагыг ухамсарладаг байна. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...