₮ 0

No products in the cart.

Хүүхдэд хавдар үүсгэх эрсдэлтэй ЗУРГААН зүйл

Газар доорх гараж руу хүүхдээ бүү авч ор

Аж үйлдвэрийн хорт хий, утаа, машины яндангийн утаа, айл гэрүүдийн түлээ түлшний утаа, асфальтан зам халуунд халах үед ялгарах хий болон ахуйн цэвэрлэгээний химийн бодисууд зэрэг нь бүгд хортой бөгөөд зарим нь бүр хавдар үүсгэж ч болзошгүй. Иймд эцэг эхчүүд хүүхдээ машины яндангаас гарах утаа, хийнээс хол байлгаж, машин олноор байрлах газар доорхи гараж зэрэгт оруулахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна, машины дотор ч мөн адил янз бүрийн хий, бохирдол их хуралддаг тул нялх хүүхэдтэй бол аль болох машинаа шинэчлэх, зад цэвэрлэх шаардлагатай.

Байрандаа засвар хийхдээ хиймэл аргаар боловсруулсан материалаас татгалзаарай

Амьдран буй орчны бохирдол нь хүүхдэд цусны цагаан бөөмний огцом өвчлөлийг үүсгэж, хүүхэд багтрах, ой ухаан муудах зэрэг аюултай. Бээжингийн хүүхдийн эмнэлгээс 2001 онд хийсэн судалгаагаар цусны цагаан бөөмний өвчтэй хүүхдүүдийн 90 хувь нь сүүлийн хагас жилийн хугацаанд гэртээ засвар хийсэн айлын хүүхдүүд байжээ.

Өрөө тасалгааны бохирдолд нийлмэл материалууд, будаг, эмульс, цавуу зэргээс ялгарах формалдегид, метилин, метилбензин, диметилбензин фенилэтилен зэрэг орно.

Иймд гэр орноо засвар хийхдээ чанартай материал авах мөн хиймэл аргаар боловсруулсан материал аль болох авахгүй байх, хүүхдийн өрөөний тавилгуудыг цэвэр модоор хийснийг авахыг чухалчлаарай. Засвар хийж дуусаад нэг сарын хугацаанд салхи оруулан хүлээзнээд нүүж орвол зохистой. Мөн нүүж ороод хорт утаануудын өөртөө шингээх төрлийн цэцэг ургамал гэртээ таривал нэн сайн.

Халдаг гудаснаас татгалз

Гар утас, компьютер, бичил долгионы зуух зэрэг нь бүгд их бага хэмжээгээр цацраг ялгаруулж байдаг учир хүүхдийн эрүүл мэндэд хортой . Нялх хүүхэдтэй өрөөндөө зурагт , компьютер байрлуулахгүй байх , хүүхдээ халдаг гудсан дээр унтуулахгүй байх хэрэгтэй . Хөргөгч , бичил долгионы зуух зэргийг зочдын өрөөнд байлгахгүй , б.д. зуухыг ажиллуулах үедээ хүүхдийг дэргэд нь байлгахгүй байх. Компьютерийн дэлгэцний урд хүүхдээ удаан байлгаж болохгүй бөгөөд зурагтнаас 3 метрээс хол зайтай байлгах хэрэгтэй.

Хуванцар аяга тавганд халуун хоол цай хийж болохгүй

Хуванцар угж , аяга мэтийг худалдан авахын өмнө ёроол дээр нь байгаа дахин боловсруулсныг илтгэх гурвалжин тэмдэглэгээг хар . Гурвалжин доторх тоо нь 1-7 зэрэг байдаг , ихэнх нь халуунд тэсвэргүй байдаг бол 5 гэсэн тэмдэгтэй нь бичил долгионы зууханд буюу 130 градуст халааж болохыг илтгэдэг . Гэтэл энэ аяга савнуудын таг нь тунгалагдуу , 7 гэсэн тэмдэглээстэй байхаар материалаар буюу угж хийдэг материалаар хийдэг бөгөөд энэ нь халуунд тэсвэргүй байдаг тул хүүхдийн иймэрхүү савнуудад хоолыг нь халаах, халуун зүйл хийхээс зайлсхий .

Хүүхдийн хувцасны нэг гол асуудал нь формалдегид – РН зэрэг стандарт хангаагүй байдаг

Хүүхдэд цайруулсан, хатуу цардсан зурагтай хувцас аль болох авахгүй байх. Хувцас худалдаж авахдаа эхлээд сайн үнэрлэж үз . Гэрийн тавилгын дэлгүүрийн үнэр шиг мэдрэгдвэл бүү ав. Шинэ хувцсыг 10 минут цэвэр усанд булхаад дахин цэвэр усаар зайлаад наранд сайн дэлгэж хатаагаад өмсүүлэх хэрэгтэй .

Хүүхдийн тоглоом: Хүүхдийн тоглоомонд Cadmium, тугалга агуулагдсан асуудал одоо ч байсаар л байна .

Санаатайгаар эдгээрийг агуулаад байдаг нь нэг талаас тоглоомыг илүү бат бөх болгох , нөгөө талаар метал тоглоомууд , өнгө өнгийн эвлүүлдэг өрдөг тоглоомууд , зурагтай бөмбөг , зурагтай ном зэргийг будсан будаг нь тугалга агуулсан байдаг .

Тугалга нь төв мэдрэлийн системийн өсөлт хөгжилд хортой нь нэгэнт батлагдсан билээ.

Хүүхдийн тоглоомонд агуулагдах тугалга стандартаас хэтрээгүйд итгэлтэй байхын тулд та найдвартай дэлгүүрээс чанартай тоглоом авах , чанарын тэмдгийг нь шалгах , хэдэн настай хүүхдэд тохирох , хэрэглэхийн өмнө угаах арчих тухай зааврыг нь эхлээд сайн унших хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...