₮ 0

No products in the cart.

Хятадад хэт их хоол хэтрүүлэн идэж буй бичлэг цацахыг хориглолоо

Хятад улсын Хүнсний хог хаягдлын тухай шинэ хуулийн дагуу зоогийн газрууд иргэдэд хэт их хоолоор үйлчлэх, олон нийтийн сүлжээгээр хоол хэтрүүлэн хэрэглэж буй бичлэг цацах нь хориотой болжээ.

 Уг хуулийн заалт нь өнгөрсөн долоо хоногт хэрэгжиж эхэлсэн бөгөөд “mukbang” хэмээн нэрлэгддэг хэт их хоол идэж буй бичлэгүүдийг Хятад улсын Douyin, TikTok зэрэг сүлжээнээс устгаж, ахин бичлэг хийхийг хоригложээ. Хэрэв ийм төрлийн бичлэг үйлдсэн нь тогтоогдвол 16 мянган ам.доллар хүртэлх торгууль ногдуулах юм. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн онд хүнсний хог хаягдлыг тус улсын хүнсний аюулгүй байдалд заналхийлж буй гол асуудал хэмээн нэрлэснээс хойш улс орон даяар хүнсний хог хаягдлын эсрэг кампанит ажил өрнүүлэх болжээ.

Хятад улсад өнгөрсөн жил тархсан коронавирусийн улмаас дотоод хүнсний хангамжаа баталгаажуулах сорилт тулгарсан юм. Цар тахлын үеэр олон сая хүн хүнсний хангамжийн дутагдалд орсон нь уг хуулийн заалтын гол түлхэц болов.

Шинэ хуулийн “N1” стандартын дагуу зоогийн газарт үйлчлүүлж буй хүмүүсийн хоолны таваг нь хүмүүсийн тооноос даваагүй байх шаардлагатай. Чанша хотын нэгэн ресторан үүдэндээ жин тавьж, үйлчлүүлэгчийн жингийн дагуу хоолны цэс санал болгожээ. Хятадад жил бүр 35 тонн хүнсний хог хаягдал гардаг нь АНУ-тай харьцуулахад 2 дахин бага дүн юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...