₮ 0

No products in the cart.

Сургамжит түүх: Цэвэрлэгчийн нэр хэн бэ

Сургамжит түүх

Сувилагчийн сургуульд суралцаж буй эхний жилийн хагаст профессор биднээс гэнэтийн шалгалт авахаар болов. Би хичээлээ сайн давтаж явдаг болохоор дотроо их л бардам байлаа. Харин шалгалтын хамгийн сүүлийн асуултыг уншаад профессорыг тоглосон эсвэл андуурсан байх гэж бодов. “Сургуулийн цэвэрлэгчийн нэрийг хэн гэдэг вэ?” гэсэн энэ асуулт бүх оюутнуудыг гайхшруулав.

Миний хувьд цэвэрлэгч эмэгтэйг хэд хэдэн удаа л харж байснаас цаашгүй. Өндөр нуруу, хар үстэй 50 орчим насны тэр эмэгтэйн нэр, энэ шалгалт хоёр хоорондоо ямар хамааралтайг ойлгоогүйдээ утгагүй асуулт тавьсан профессорт уур хүрэв. Тэгээд сүүлийн асуултанд хариулж чадалгүй шалгалтын материалаа хураалгачихаад сууж байтал нэг оюутан:

“Сүүлийн асуултанд хариулахгүй орхивол бидний дүнд нөлөөлөх үү? Энэ бидний үзсэн хичээлтэй огт хамаагүй юм байна” гэхэд профессор “Сүүлийн асуулт нэлээд өндөр оноотой шүү. Та нар ажлын талбар дээр гараад олон хүнтэй уулзана. Тэр бүх хүнд та нарын анхаарал халамж хэрэгтэй байх болно.

Сургуулийн цэвэрлэгч хэдэн хоногийн өмнө өвдсөнийг хэн ч анзаараагүй л байна. Г эхдээ хагас жил сурахдаа ядаж нэрийг нь мэдсэн байх хэрэгтэй биз дээ гэв. Би энэ хичээлийг хэзээ ч мартдаггүй бөгөөд тэр хугацаанд үзсэн хамгийн чухал хичээл байлаа.

Сургуулийн цэвэрлэгч эгчийн нэрийг Дороти гэдэг болохыг ч гэсэн тэр даруй олж мэдсэн юм. Бид яагаад бусдыг үл тоож, өөрөөсөө доогуур ажил эрхэлдэг хэн нэгний мэндийг мэддэггүй юм бол. Тэд ч гэсэн хүн шүү дээ. Мэдээж тэр хүмүүс үгүй бол бидний амьдрах орчин нөхцөл лав одоогийнх шигээ байж чадахгүй нь лав.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...