“Miss mongolia”-2005 тэмцээний ялагч Б.Гантогоог Монголын хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

Солонгос улсад олон жил сурч, амьдарсан Б.Гантогоо хэмээх бүсгүй 2005 оны “Мисс Монголиа” тэмцээний тэргүүн шагналыг нилээн сүр дуулиантай гардсан. Тэрбээр ганцхан жилийн дотор олон улсын нэр хүндтэй хоёр ч тэмцээнээс шагнал гардсанаар олны хэл амнаас өөрийгөө холдуулж чадсан юм.

Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээний дэд байр, Үндэсний шилдэг хувцас номинацийн эзэн, “Климинжаро” шагналт, “Miss International Japan-2005”-ын “Нөхөрсөг мисс” өргөмжлөл хүртсэн тэрбээр 2010 онд “Miss model of the world” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод гурван ч шагналын эзэн болсон. Тус тэмцээнээс “Энх тайван” шагналын эзэн болсон Б.Гантогоо дэлхийн шилдэг 10 моделийн нэгээр шалгарч, мөн л үндэсний шилдэг хувцастай монгол бүсгүйгээр тодорсон юм. Мөн “Miss Model of the World-2014” тэмцээнийг шүүгчээр ажслласан.

Энэ мэт амжилт арвинтай яваа Мисс бүсгүй маань ихэд жин нэмсэн байна. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг дээ. Ажил амжилтын араас гүйсээр өөрийнхөө гоо сайханд нэг их анхаарахаа больсон гэж зарим нэг нь ярих нь ортой бололтой.
