LOADING

Type to search

Мэдээ

Доктор Ооки Такао: Хэтэрхий их хүндрүүлж, хиймэл айдсыг бий болгоод байна

Share

КОРОНА ҮНЭХЭЭР АЮУЛТАЙ ӨВЧИН МӨН ҮҮ?

Токиогийн Жикэй Анагаах ухааны их сургуулийн, мэс заслийн тэнхимийн багш, доктор Ооки Такаогийн цуврал лекцийн №3 “Корона үнэхээр аюу лтай өвчин мөн үү” гэдэг лекцийг орчуулан, товчлон хүргэж байна. Batchuluun Natsagdorj

Ооки Такао эмч багадаа Европод 8 жил сурч, АНУ-д 12 жил эмчээр нийт 20 жил гадаадад ажиллаж, амьдарсан англи хэлний чадвар өндөр, мөн олон улсын эмч нарын форум, сүлжээгээр дамжуулж АНУ, Хятад, Европын улсуудын эмч, профессоруудтай найз, олон танилтай их зэрэг давуу талаа ашиглан Коронагийн талаар янз бүр судалгаа, тайланг авч уншиж судалсан. Тэрээр сошиалаар дамжуулж олон нийтэд Коронагийн талаарх үнэн зөв мэдээллийг өгөх хүсэл зорилгоор энэ 2 сараас эхлэн Youtube ашиглан цуврал лекцийг хүргэж байгаа юм.

Сэтгүүлч: Ард иргэдийн зүгээс Корона үнэхээр хэцүү өвчин юм уу, айдас хүйдэс илүү давамгайлаад байгаа юм биш үү гэдэг асуулт их ирж байна. Таны зүгээс юу гэж үзэж байна вэ?

Ооки Такао эмч: Японд коронагийн өвчлөлөөр нас барагсдын тоо бусад өвчинтэй харьцуулахад их доогуур буюу жагсаалтын 36-д байна. Ийм байтал хөл хорьж, эдийн засгаа унагааж, компаниудаа дампууруулж, хүмүүсийн сэтгэл санааг самууруулах нь зөв үү?
Коронагийн айдсыг хүмүүс хэр зэрэг хүлээж авахаас шалтгаалж ямар үйлдэл хийх үү гэдэг шийдэгдэх байх, мэдээж хүний амь настай холбоотой зүйл яригдах учраас дураар ярьж чадахгүй, ялангуяа над шиг мэс заслын эмчийг Корона гээд ярьвал мэргэжлийн биш байж юу яриад байна гэж шүүмжлэх хүмүүс гарч ирнэ. Тиймээс юу ч ярихгүй байх нь хамгийн зөв гэж үзэх байх. Гэвч юу ч ярихгүй, шүүмжлэхгүй байсан ч адилхан хүн ү хэж үрэгдэнэ. Яагаад гэвэл хөл хорио тогтоож, эдийн засаг доройтож, хүмүүс хоорондын амьд харилцаа алга болж… нэг ёсны улс орон уналтанд орно гэсэн үг.

Хөл хорих тусам улам хэцүү байдалд орно, бидний ирээдүй болсон хүүхдийн боловсрол асуудал болно. Хүүхдүүд элсэн дээр тоглож чадахгүй, хөл бөмбөгөөр ч наадаж чадахгүй, их сургуулийн хичээл бүтэн жил “0”. Эдийн засаг унаж, хүмүүсийн амьдрал хүндрээд ирвэл амиа хорлолт ч ихсэнэ, сэтгэцийн хувьд ч өөрчлөлт орно. Би амиа бодоод юу ч ярихгүй байлаа гээд улс орон маань хүнд байдалд орж, над шиг адил жирийн Япон хүмүүсийн амьдрал ч хэцүүднэ. Тиймээс улсаа бодоод ч тэр, энэ улсын нэг иргэн хүний хувьд ч тэр санаа зовж, өөрийн судалсан, мэдсэнээ ярих нь зөв гэж бодож байна. Хэрэв засаг төр маань зөв удирдаад, зохион байгуулаад явбал би юу ч ярихгүй байж болох. Гэтэл хэтэрхий их хүндрүүлж, хиймэл айдсыг бий болгоод байгаа учраас эмч хүний хувьд, иргэн хуний хувьд дуу хоолойгоо хүргэе гэж шийдсэн юм.

Магадгүй корона бол хэцүү өвчин, онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоох нь зөв гээд дуугүй суух нь эмч хүнд өөрт нь ямар ч аюулгүй, мөн бусдад ч дайрч доромжлуулахгүй амар байх. Харин над шиг “Корона чинь зүгээр л ханиадтай адил зүйл” гэж ярьдаг эмч хүн бол улс орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ амьдрал, энэ цар тахлын эрсдэл бүгдийг тооцож эрсдэл багатай (эрсдэл 0) зохион байгуулах нь хамгийн зөв гэж үзнэ. Зөвхөн нүдний өмнө хэвтэх өвчтөнийг бус нийт хүн амын эрүүл мэнд, улс орны эрүүл мэндийн чиг хандлага гэсэн өргөн цар хүрээгээр харж чаддаг байх нь эмчийн хүний үүрэг гэж би үздэг.

Эртний хятад сударт ингэж бичсэн байдаг юм.

• Дээд шатны эмч улсыг эмчилнэ.

• Дунд шатны эмч өвчтөнийг эмчилдэг

• Доод шатны эмч өвчнийг эмчилдэг гэж.

Нэг үгээр хэлбэл доод шатны эмч зөвхөн өвчинд анхаарч, өвчнийг намдаахын төлөө явдаг бол, дунд шатны эмч нь өвчнөөс гадна өвчтөний сэтгэл санааг нь ч эмчилдэг, дээд шатны эмч хүн бол бүхнийг хамтатгаад улс орноо эрүүлжүүлэхэд анхаардаг. Энэ утгаар би өөрийгөө дээд шатны эмчийн ажил хийх ёстой гэдэг үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ард түмэндээ зөв мэдээлэл өгөхийг зорьж байгаа юм.

Эмч нарын хурал зөвлөгөөн дээр би ингэж тайлбарлахад эмч нар ойлгож хүлээж авдаг, харин зарим нэг нь хэрэв үнэхээр таны хэлж байгаачлан Корона чинь зүгээр ханиад гээд ард нийтээрээ тахалд нэрвэгдвэл яах вэ гэж асуухад нь би хэрэв үнэхээр тийм зүйл болдог юм бол өөрийнхөө амь на сыг егүү тгэхэд (Ха ракири) ч бэлэн байна гэж хариулдаг.

Миний харж байгаа бодит нөхцөл байдал бол Япон үндэстэн хэт айдаст автсан, хүчин мөхөсдөн, ямар ч үр дүнгүй улсынхаа эдийн засгаа царцаасан, ямар ч үр дүнгүй нийгмийн харилцааг байхгүй болгосон, боловсролын хөгжлийг зогсоосон л дүр зураг харагдаж байна.
Америк, Итали, Англид үүссэн цар тахал, нас барсан хүмүүсийн тоог аваад үзвэл онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоон, гэрээс гарахыг хориглох нь гарцаагүй байх. Гэтэл Япон болон зүүн Азид цар тахлаар нас барагчдын тоо ердийн өвчлөлтэй харьцуулахад их бага буюу Японд янз бүрийн өвчлөлөөр нас барж байгаа хүмүүсийн тоотой харьцуулаад үзвэл корона 36-д л орж байна. Ийм байтал засгийн газар нь хөл хорио тогтоож, эдийн засгаа боомилж, хүн ардынхаа сэтгэл санааг үймүүлэх нь зөв юм уу гэж бодох юм. Хамгийн их хохирол амсах нь аж ахуйн нэгж, ард иргэд юм.

Улирлын томуугаар нас барж байгаа хүний тоо нийт нас барж байгаа өвчлөлийн 31-т, гэтэл корона 36. Тэгвэл яагаад Япон хүмүүс буланд шахагдсан мэт айдаст автаж, хөдөлж чадахаа байсан бэ гэвэл мэдээж хамгийн гол нөлөөлж буй зүйл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ. Хэрэв би ийм зүйлийг ТВ, сонин сэтгүүлээр ярих юм бол ямар нэг байдлаар миний яриаг гаргахгүй байх магадлалтай юм. Энэ нь нэг ёсны Корона бол улс орон болгоны нам, засгийн газрын хяналтан дор хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлж цацдаг мэдээлэл болж хувирч байгаа гэсэн үг.

…. Өөр нэг яриа бол ECMO (extracorporeal membrane oxygen) буюу хүнд хэлбэрийн уушигны хатгалгаа, амьсгалын дутагдлын үед уушиг, зүрх орлох эмнэлгийн тоног төхөөрөмж. Коронагаас болж Япон даяар ECMO ярьсан, түүнийг мэдэхгүй хүн үгүй болж. Коронагаар өвдлөө ECMO хэрэгтэй, ECMO л байхгүй бол коронаг эмчилж чадахгүй гэх мэтээр бараг хүн бүр ECMO-ийн мэргэжилтэн мэт ярьж байна. Яг өнөөдрийн байдлаар нийт Япон даяар ECMO хүлээж буй хүнд өвчтөний тоо ердөө 60, Токиод 9. Гэтэл Японд ECMO аппарат хэд байна гэвэл 2200 ширхэг.

Цоо эрүүл, гольф тоглож байгаа, ПСР аар эерэг гарсан ч ханиалгахгүй, халуурахгүй хүн хэдэн мянга байсаар байтал тэдгээр хүмүүсийн дуу хоолойг хүргэхгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга л ECMO байхгүй л бол болохгүй, нэр хүндтэй хүн коронагаас болж нас барлаа, коронагаар өвдсөн хүнээс ярилцлага хийх зэргээр байнга буруу мэдээлэл цацаад байхаар ард түмэн айдаст автах нь аргагүй.
Бүтэн жилийн дараа засгийн газар үүнийг ойлгож, зөв алхам хийж эхэлж байгаа ч гэсэн ард иргэдийн айдас хэвээр байгаа тул эмч хүний хувиар, иргэн хүний хувиар би youtube ашиглаж үнэн зөв мэдээлэл өгөхийг зорьж байгаа юм.

Эх сурвалж: Batchuluun Natsagdorj

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!