Хөл хорионы дэглэм зөрчиж цагдаагийн биед халдсан иргэнийг 250 000 төгрөгөөр торгожээ
Share

Хөл хорионы дэглэмтэй үед, цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж буй нэгэн иргэний бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас 250 мянган төгрөгөөр торгосон байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн 2021 оны тавдугаар сарын 1-ний 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан. Гэвч эсэргүүцэж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу мөнгөн торгууль оноожээ.