₮ 0

No products in the cart.

Вероселлыг хангалттай нөөцөлсөн тул хоёр дахь тун хойшлох асуудал үүсэхгүй

Хятадын “Синофарм” группын вакциныг хангалттай нөөцөлсөн тул хоёр дахь тун хойшлох асуудал үүсэхгүй ажээ.

Энэ сарын 1-нд ОХУ-аас “Спутник-V” вакцины 40 мянган тун (20 мянга нь улсынх, үлдсэн нь хувийн хэвшлийнх)  ирсэн ч хоёр дахь тун нь ойрын хугацаанд ирэхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд буй. Харин БНХАУ-ын “Синофарм” группын “Вероселл” вакцины хоёр дахь тунг нөөцөлсөн эсэхийг ЭМЯ-наас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

“Спутник-V”-аас бусад вакцины хоёр дахь тунг хангалттай нөөцөлсөн. Мөн энэ сарын 1-ээс орон нутаг дахь 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг  эхлүүлсэн. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, долдугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусна. Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 11 аймагт 22 мянган хүн тун вакцин түгээсэн. Мөн сарын 2-ний өдөр нийт 11 аймагт  93 мянган хүн тун вакциныг түгээсэн” гэх тайлбарыг өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газар Хятадаас  “Вероселл” вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас  “Спутник V” вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 2-нд 334400 тун “Вероселл” вакцин орж ирснээр БНХАУ-аас худалдаж авах 900 мянган тун вакциныг бүрэн хүлээж аваад байна. Харин одоо “Спутник-V” вакцин л орж ирээгүй байгаа юм. Одоогоор Монгол Улсад Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаас дараах хэмжээгээр орж ирээд байна.

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  “АстраЗенека” вакцины 150 мянган тун
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын “Вероцелл” вакцины 300 мянган тун
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  “Спутник V” вакцины 10 мянган тун
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар  “АстраЗенека” вакцины 14.400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Вероцелл” вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 21-нд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50400 тун “АстраЗенека” вакцин ирэв.
  • Дөрөвдүгээр сарын 29-нд 334.400 тун “Вероцелл” вакциныг арилжааны шугамаар
  • Тавдугаар сарын 2-нд 40 мянган тун “Спутник-v” вакцин арилжааны шугамаар
  • Тавдугаар сарын 2-нд мөн 334.400 тун “Вероцелл” вакцин арилжааны шугамаар тус тус орж ирсэн юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...