Давхар эрүү нь генетик, хөгшрөлт, илүүдэл жингээс болж үүсэхээс гадна өөр нэг шалтгаан бий: хэлний буруу байрлал.
Давхар эрүү нь жингийн илүүдлээс гадна хүзүүг эрүүтэй холбодог platysma булчингийн сулралаас үүсдэг. Бидний эрүүний доор байрлах плитма дээрээс үүссэн энэхүү илүүдэл өөхийг “платисмалын өөх” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь давхар эрүү үүсгэдэг.

Хэлний буруу байрлал нь булчинг сулруулж, давхар эрүү үүсэхэд нөлөөлж эхэлдэг. Мэргэжилтнүүд хэлийг зөв байрлуулж сурвал давхар эрүүнээс салж эрүүний хэлбэрийг сайжруулах боломжтой гэж зөвлөжээ.
Хэлний зөв байрлал бол хэлээ үргэлж тагнайдаа хүргэн, тагнайн хонхорт хэлнийхээ гуравны нэгийг нь байлгах байрлал юм. Энэхүү зөв байрлал нь нүүрний бүтцийг бүхэлд нь өөрчилж, зохицуулж чаддаг. Та хэд хэдэн дасгал хийж, хэлээ зөв амрааж мөн зөв байрлуулж сурах боломжтой.
Дасгал 1

Хэлээ тагнайдаа нааж үзүүр хэсгээр нь дээд үүдэн шүдний ард тагнайн урд хэсэг дээрээ аль болох хүчтэй дар. Хэлээ бүтнээр нь тагнайдаа наан тат. Амаа хааж, хэвийн амьсгалж, энэ байрлалаа удаан хадгалахыг хичээ.
Дасгал 2

Хэрэв та өмнөхийг нь хийж чадахгүй байсан бол үүнийг туршаад үзээрэй. “Н” гэж хэлээд яг энэ хэлж байгаа байдлаараа хэлээ энэ байрлалд бариарай. Энэ хамгийн зөв байрлал юм. Хэлнийхээ арын хэсгийг тагнай руу тулгаж наана. Хэлнийхээ арын хэсгээр дээш хүчлэн шахаж энэ чигт нь байлгана.
Дасгал 3

Томхон бохь зажлаад тагнайдаа үүдэн шүдний араас эхлээд аль болох хойш нь нилд нь жигд тарааж наана. Тарааж дуусаад буцааж зажлаад дахин давтана. Энэ бас үр дүнтэй дасгалын нэг шүү.
Эх сурвалж: brightside