₮ 0

No products in the cart.

Яагаад бие ирвэгнэдэг вэ, түүнийг хэрхэн зүгээр болгох вэ?

Унтахдаа нэг талаараа удаан дарж хэвтэх, хөлөө нугалж удаан суусны дараа гар хөл мэдээгүй юм шиг болж, зүүгээр шивж байгаа юм шиг өвдөж ирвэгнэдэг. Үүнийг учрыг нь мэдмээр байна уу?

Хүний  бие махбодь халуу оргих, хатгуулах зэрэг мэдрэмжийг парестези гэдэг. Энэ нь ихэвчлэн гар, хөлөнд мэдрэгддэг боловч таны биеийн бусад хэсэгт ч тохиолдож болно. Заримдаа биеэр шоргоолж гүйж байгаа юм шиг эвгүй санагдах нь бий.

Удаан хугацаагаар мэдрэлийн судлыг дарагдуулах, дарж суух, хэвтэх гэх мэтээс болж мэдээ алдсан мэт мэдрэгддэг бөгөөд үүнээс болж заримдаа бадайрч өвдөн ирвэгнэж иржигнэдэг.

Гэхдээ зарим үед  энэ нь мэдрэлийн гэмтэл, нурууны дискний ивэрхий, хавдар эсвэл бусад мэдрэлийн системийн гэмтэлтэй холбоотой эмгэгийн шинж тэмдэг байж болох талтай.

Парестезиар өвдөхөд,  хөшсөн мөч нь уян хатан хэвээр байх бөгөөд  дарагдаж, бадайрсан  мэдрэлийн даралтыг арилгасны дараа цус  хэвийн эргэлддэг учраас тэр мэдрэмж түргэн хугацаанд алга болдог. Ингэхийн  тулд та хөдөлгөөнгүй удсан хэсэгтээ дасгал, сунгалт, массаж хийж зөөлөн хөдөлгөвөл тэр таагүй мэдрэмж аажмаар алга болно. 

Парестезиас үүдэн зарим таагүй үр дагавар гарч болзошгүй юм. Үүнд: Цусны эргэлтийн асуудал,  унтаж байхдаа хэвийн бус таагүй байрлалд удах, ядаргаа, нойргүйдэл зэргээс болж янз бүрийн эмгэг үүсгэдэг байна.  Жишээ нь: Явган явах, машин жолоодоход бэрхшээлтэй болох,  амархан бүдэрч унах гэх мэт.

 Парестезийн янз бүрийн хэлбэрүүд байдаг  нь:

Buerger-ийн парестези: Энэ бол арьсны парестезийн төрөл бөгөөд хөл, хөлийн хурууны мэдрэмж алдагдах, хорсох, хатгах, сулрах шинж тэмдэг илэрдэг. Энэхүү парестезийн шинж тэмдгийг заримдаа атеросклероз болон бусад төрлийн өвчинтэй андуурч болно.

Meralgia paresthetica: гуяны гадна хэсэгт мэдээ алдах, хорсох, халуу оргих шинж тэмдэг илэрдэг. Парестези архагших нь   ихэвчлэн мэдрэлийн өвчин, мэдрэлийн гэмтлийн шинж тэмдэг байж болно. Энэ нь эхний ээлжинд төв мэдрэлийн системд нөлөөлж буй эмгэгээс үүдэлтэй байж болзошгүй бөгөөд  зарим нь цус харвалт, склероз, тархины үрэвслээс ч болж байж болно.  Хавдар эсвэл судасны гэмтэл нь энэ асуудлын шалтгаан байж болно.

Carpal tunnel синдром гэх мэт зарим хам шинжүүд нь захын мэдрэлийг гэмтээж, парестези үүсгэдэг. Ийм үед эмчид заавал хандах ёстой. Оношилгоог ихэвчлэн өвчтөний анамнезын судалгаа, биеийн үзлэг, лабораторийн шинжилгээгээр хийдэг. Хэрэв голдуу халуу оргих эсвэл загатнадаг бол анзаарч хянаж байх хэрэгтэй.

Гар хөл бадайрч мэдээгүй болох нь арилахгүй цаашлан бусад хэсгүүдэд тархах, амьсгалахад хэцүү болох давсаг , гэдэс хэвлий өвдөх, биеийн хоёр талд мэдээ алдалт мэдрэгдэх, нүүр мэдээ алдах,  мөч мэдээгээ алдах, ярихад хэцүү болох, холын хараа өөрчлөгдөх гэх мэт шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...