Нүдний цагаан ягаарч эсвэл улайх нь “pink eye” болон “conjunctivitis” хэмээх өвчний шинж тэмдэг юм. “Pink eye” өвчний шинж тэмдгүүд нь нүдний цагааны өнгө өөрчлөгдөхөөс гадна нулимс гоожих, загатнах, нуухтах зэргээр илэрч болно. Энэхүү өвчний хамгийн түгээмэл шалтгаан бол вирус болон бактерийн халдвар байдаг бөгөөд харшил, нүдэнд гадны зүйл орох, химийн цацраг идэвхт бодис зэргийн нөлөөнөөс болж үүсдэг. Шинээр төрсөн хүүхдүүдэд энэ өвчин илэрвэл тэр нь нулимсны сувгийн бөглөрлөөс үүдэлтэй байж болно.
Хэрэв нь conjunctivitis нь бактериас үүссэн байвал ихэвчлэн дусаалга болон тосон хэлбэртэй антибиотикийг хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Вирусийн гаралтай байх аваас эмчилгээ нь шинж тэмдгийг дарахад голчлон чиглэгддэг. Хиймэл нулимс дусаах, зовхийг чийгтэй даавуугаар цэвэрлэж, хүйтэн эсвэл бүлээн жинг өдөрт хэд хэдэн удаа тавих гэх мэт тайвшруулах эмчилгээг ихэвчлэн зөвлөдөг байна. Хэрэв та контакт линз зүүдэг бол эмчилгээгээ дуустал зүүхээ болих хэрэгтэй. Хэрэв таны контакт линз нэг удаагийнх бол өвчлөхөд зүүж байсан линзээ хаях нь хамгийн зөв.
“Pink eye”-ийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Вируст ба бактерийн гаралтай коньюнктивит нь маш халдвартай бөгөөд хүнээс хүнд амархан халддаг. Халдварлах зам нь гар барих, тэврэх, үнсэх гэх мэт хүрэлцэхүйгээр халдана. Вирус эсвэл бактери нь гадаргуу дээр амьдардаг тул халдвар авсан хүн нүдэндээ хүрч, дараа нь ямар нэгэн зүйлд хүрвэл тухайн объектод хүрсэн өөр хүн халдвар авах эрсдэлтэй байдаг.
Pink eye өвчин нь нүд нуухтах шинж тэмдэг илэрсний дараа л халдварлаж эхэлдэг байна. Хэрэв та коньюнктивит өвчтэй бол гараа 20 секундын турш ойр ойрхон, сайтар угаана уу. Нүдээ шүргэх, үрэхээс зайлсхийж, даавуу, дэрний уут, алчуурыг ихэвчлэн халуун усанд угаагаарай. Шинэхэн хөвөн эсвэл цэвэр даавуун алчуураар нүднээсээ гарч буй нулимс нуух гэх мэт шингэнийг шингээж зөөлөн арчина.
Нүд арчсан хөвөн бөмбөлөг, ариутгалын материалаа хаях хэрэгтэй харин алчуур, даавууг халуун ус, угаалгын нунтгаар угааж, гараа заавал угаах хэрэгтэй.
Дэр, алчуур, нүдний дусаалга, нүүр будалтын хэрэгслээ бусадтай хуваалцаж дамжуулж хэрэглэж болохгүй.
Ажил, сургуульдаа хэзээ эргэж орох боломжтой болох талаар эмчтэйгээ ярилцаж шийдэх хэрэгтэй.