₮ 0

No products in the cart.

Цусны толботой өндөг идэх нь аюулгүй юу?

Өндөгний доторх цусны толбыг та юу гэж боддог вэ. Аюултай гэж үзээд шууд хаядаг уу, аль эсвэл тоохгүй зүгээр л хэрэглэдэг үү. 

Тэгвэл яагаад өндгөн дотор цусны толбо бий болдог вэ, хэрэглэхэд аюултай эсэх талаар одоо тайлбарлая.

Энэ нь ямар ч аюулгүй, зүгээр л байгалийн жам ёсны л үзэгдэл юм. Цусны толбо нь өндөгний цагаан, шар алинд нь ч байж болдог. Энэ нь өндөг өндгөвчинд байх үед судас тасарснаас болж үүсдэг аж. Түүнээс биш дэгдээхэй болох амьтай өндөг гэсэн үг биш гэдгийг хэлэх нь зүйтэй.

Шувуун фабрикийнхан өндөгөө зах зээлд нийлүүлэхдээ гэрэл тусгаж чанарыг шалгадаг тусгай хяналтын дамжлагатай байдаг ч түүгээр бүх өндөгний цусны толбыг илрүүлэх нь боломжгүй юм.

Цусны толбо, нэг өндөг дотроо 2 шар уурагтай байх нь яг л адилхан хэвийн зүйл.

Харин ч цусны толботой байгаа нь өндгийг шинэхэн байгааг илэрхийлдэг бөгөөд амт чанарт ямар ч нөлөөгүй ажээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...