₮ 0

No products in the cart.

Судалгаа: Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү худалч

Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү худалч болохыг Херт­фордширийн их сур­гуулийн эрдэмтэд олж тог­тоожээ. Тэд өдөрт дунд­жаар гурван удаа худлаа ярьдаг бол бүсгүйчүүд хоёр удаа “бурдаг” аж.

Эволюцийн сэтгэл зүйн профессор Карен Пейний судалгаагаар эрчүүд жилд 1032 удаа, эмэгтэйчүүд 728 удаа худал ярьдаг гэнэ.

Сонирхолтой нь, бүс­гүй­чүүд авсан барааныхаа үнийг найз охиддоо нэмж хэлдэг бол эрчүүд буулгадаг байна.  

Карен Пейн “Худал ярина гэдэг хүний хамгийн чухал, байх ёстой шинж чанар юм. Үүний ачаар бидний өвөг дээдэс дайснуудаа төө­рөгдүүлж, амьд гарч чаддаг байсан. Тиймээс эрчүүд илүү худал ярьдаг гэдгийг зөвт­гөж болох юм. Яагаад гэвэл тэд л олз омог олж, гэр бүлээ тэжээдэг байсан шүү дээ” хэмээсэн байна.

Түүнчлэн судалгааны явцад нийгмийн идэвхтэй хүмүүс илүү худал ярьдаг болох нь тогтоогджээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...