₮ 0

No products in the cart.

Н.Батцэцэг: Таван жилийн өмнө яг энэ өдөр хань минь насан хутгийг олсон

Дэлгэцийн цуутай сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Н.Батцэцэг, найруулагч Г.Машбат нарыг танихгүй хүн ховор. Багагүй насны зөрүүтэй тэд сонирхолтой басхүү зүрх шимшрэм хайрын түүхтэй хосууд. Н.Батцэцэгийн хань Г.Машбат таван жилийн өмнө нас барсан бөгөөд Н.Батцэцэг халамжит ханиа дурсан цахим хаягтаа ийн бичжээ.

“Өнөөдөр 2021 оны 4 сарын 19. 

Таван жилийн өмнө…яг энэ өдөр хань минь насан хутгийг олсон.

Энэ агшинд би түүнтэйгээ өнгөрүүлсэн гуч гаруй жилийн  олон сайхан дурсамжаа нэхэн санаж  сууна.

  Хань маань архи огт амсдаггүй кофе их уудаг, гэр бүлдээ гойд халамжтай, аав хүний үүргээ сайн мэддэг нэг л дулаахан хүн байж билээ. Зураг авалтаар хөдөө явахад  машиныхаа арын суудлыг буулгаж ор засаад халуун савтай цай, зууш бэлдээд намайг замд их тухтай явуулна. Арван хэдэн цаг давхиад аль нэг нуур, голын захад машин дотроо бэлэн хөнжилдөө шургаад унтчихдагсан. Өглөө  үзэсгэлэнт байгалд сэрнэ. Тэгэхэд Машка маань  аягатай ус түмпэн оо сойз бариад “шүдээ угаачих” гээд зогсч байдагсан. Энэ л жаргал байж.    Машка бас их алиа.

Нэг удаа Чикагогийн наадмаар нэвтрүүлгийн бичлэг  хийгээд майхнуудаар  явж байтал залуучууд “Батцэцэг эгчээ та зураглаачаа дагуулаад наашаа суу” гэхэд нь би “Энэ манай нөхөр, Машбат ш дээ” гэлээ. Тэд ч  “Өө Машбат гэхээр нь нэг л том сүрлэг эр байдаг юм байх гэж  бодсон ш дээ гээд л. Тэхэд  Машка маань “Өө би Батцэцэгийн хүүхдий нь хардаг хүн юмаа” гэж хэлээд баахан  инээлгэж  билээ. Машка их наргианч, юмыг хурдан сэтгэдэг, юм их уншдаг, оросоор маш сайхан ярьдаг. Англиар бас “хөөрхөн” ярьчихдаг хүн байсан. Намайг уурлуулчихвал “уучлаарай аавыгаа” гээд л урд хойно гарч аргадаад дор нь тайтгаруулчихна. 

Нэг удаа манайд Машкагийн хийсэн ажлын жагсаалтыг авахаар хүн ирэв ээ. Шагналд тодорхойлох юм байх.   Би ч бичиг цаас болоод  юмаа ухаад  гарлаа. Тэгсэн Машка:-Яахын бэ! Чи миний амьдралын шагнал шүү дээ. Надад өөр юм хэрэггүй! гэж хэлсэн юм.
Тэрүүхэн үедээ би ” За за” гээд  хайхраагүй ч сэтгэлд минь үүрд хадагдан үлдсэн түүний чин бодол  байсан юм. Тэр минь тэгж  хань ижил, гэр орон, үр хүүхдээ нандигнан авч явж чаддаг, буруу зөрүү гишгэдэлгүй чин эр хүн байлаа . Миний хийж бүтээсэн болгоны ард Машка маань байж дууны сайхан, бүтээлийн дээд бүхнээ зориулж байсан юм. Чи бол монгол сайхан аавуудын үлгэр дууриал шүү.”

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...