₮ 0

No products in the cart.

Гадаад үг цээжлэх үр дүнтэй аргууд

Та хурдан хирнээ үр дүнтэйгээр гадаад үг цээжилмээр байвал доорх аргуудыг туршаад үз. Хэрэв ашиглаж байсан бол дахиад туршаад үзхэд гэмгүй шүү. Тууштай хэрэглэж, залхуурахгүй байвал та хүссэн үгээ цээжлэх болно.

  1. Карт

Хоёр талдаа өөр өөр өнгөтэй, хатуувтар цаасыг 4×6 инчийн хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэйгээр хайчлана. Олон байх тусмаа сайн. Тэдгээр хайчилсан картныхаа нэг талд сурах гэж буй шинэ үгээ, дуудлагатай нь нөгөө талд нь тэр үгний орчуулгыг, утгатай нь бичээрэй. Энэ аргыг би өөрөө байнга ашигладаг. Танд гэж хэлхэд хамгийн үр дүнтэй нь шүү.

  • Төсөөлөл

Үг цээжлэхдээ утгатай нь ойролцоо зүйлийг бод. Тэгээд эхний, эсвэл төгсгөлийн үе нь дангаараа ямар утга илэрхийлж байгааг бодож олоод, түүнийг үгийн үндсэн утгатай холбож ойлгож болно.  Ургуулан бодох чадвараа ашиглаж үг цээжлэх нь маш хөгжилтэй, энгийн арга юм.

  • Нүдэнд харагдахуйц газар бичиж наах

Энэ нь хуучин уламжлалт арга мэт санагдаж байвч ингэж цээжилсэн үг ой тогтоолтод хамгийн сайн үлддэг. Ариун цэврийн өрөө, компьютерийн дэлгэц, хоолны ширээний хулдаасны доор цөөн хэдэн шинэ үгийг бичиж тавиарай. Энэ арга нь таны нүдэнд тэдгээр шинэ үгнүүдийг дасгаж цээжлүүлэх учиртай юм.

  • Ном, өгүүллэг унших

Та өөрийн сонирхдог жанрын ном уншвал илүү үр дүнтэй. Унших явцад мэдэхгүй үг гарч ирвэл, эхлээд өгүүлбэрийг нь бүтнээр нь уншиж үгийн утгыг таамаглаарай. Дараа нь толь бичгээс харж таамгаа хир үнэн байгааг баталгаажуул.

  • Бусадтай уулзахдаа шинэ сурсан үгээ оролцуулж ярих

Шинэ үгийг цээжлэх хамгийн үр дүнтэй арга бол түүнийгээ өдөр тутмын үг яриандаа хэрэглэх юм. Хэрэглэж заншихгүй юм бол таны цээжилсэн үгс нэг мэдэхэд л мартагдчихна. Ямар ч хэлийн байнга ашиглаж байж сайн сурна.

Г.Жаргал

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...