₮ 0

No products in the cart.

Цагаан пүүзнийхээ өнгийг сэргээх аргууд

Пүүзнийхээ өнгийг сэргээхийн тулд дараах зүйлийг урьдчилан бэлдсэн байх хэрэгтэй.

Төвөгтэй зүйл огт байхгүй: Хуурай сойз, алчуураар шороог унагааж цэвэрлэнэ. Нэгэнт л цэвэрлэхээр шийдсэн бол хойш тавиад хэрэггүй гаднаас орж ирээд л шууд цэвэрлэж эхэлсэн дээр. Хэрвээ та шавхайгаар явсан бол шавхайг хаттал нь түр байлгаарай. Хатсаны дараа аль болох бүх шаврыг унагаана.

Үдээс, улавчийг нь авна: барааны саван эсвэл угаалгын бодисоор тусад нь угаасан дээр болов уу.

Гадаа дулаарч цайвар өнгийн гутал, хувцас өмсөх болсон. Танд цайвар өнгийн арьсан, резинэн материалтай гутал байж л таараа. Манай нөхцөлд цайвар өнгийн хувцас, гутал яаж толбо тортог болдог, түүнийгээ цэвэрлэхийг мэдэхгүй, хаях хэцүү, халтраар нь өмсөх ч үе байдаг.

Тэгвэл ийм гутлыг энгийн аргаар хэрхэн цэвэрлэх талаар танд зөвлөе. Энэ аргыг хэрэглэснээр таны гутал шинэхэн юм шиг цэвэрхэн болно. Энэ арга нь шаахай, спорт пүүз, цайвар өнгийн арьсан гутлыг хүртэл цэвэрлэж болдогоороо онцлог юм.

Цэвэрлэхэд юу хэрэгтэй вэ: Ус, хуучин шүдний сойз, шүдний оо, угаагч порлон байхад болох нь тэр.

Та гутлийнхаа цэвэрлэх хэсгийг усаар норгоод арчина. Дараа нь хуучин шүдний сойзоо ашиглан шүдний оогоо гутлын бохирдсон хэсэгтээ түрхэж үрж цэвэрлэнэ. Үүний дараа угаагч порлоноор дахин сайтар үрж арчаад л боллоо. Ингээд таны цагаан гутал, пүүз цэвэрлэгдэх нь тэр.

Хүнсний сод

Шүдний оо шиг болтол нь усанд  хийж сайтар хутгана. Пүүзэндээ түрхээд шүдний сойзоор сайтар зүлгэж дараа нь бүлээн усанд дүрсэн алчуураар арчина. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл шүдний оо нэмж болно.

Уксус, сод, угаалгын нунтаг, 3%-ийн ус төрөгчийн хэт исэл

Дараах харьцаатай холино: 2 х.х уксус, 1 ц.х сод, 2 х.х угаалгын нунтаг, 1 х.х хэт исэл. Бэлдмэлээр пүүзээ арчаад 10-15 минут байлгасны дараа усаар угаана.

Нимбэгийн шүүс

Дээрх бодисоор цэвэрлээд ч өнгө нь сэргэхгүй бол 2 х.х шинэхэн шахсан нимбэгийн шүүсийг  мөн адил хэмжээний устай хольж бэлдэнэ. Уусмалыг даавуунд дэвтээж пүүзээ арчаарай.

Төмсний крахмал болон сүү

Цагаан арьсан пүүзийг цэвэрлэхэд төмсний крахмал болон сүүний уусмал тохиромжтой (1:1 харьцаатай). Пүүзнийхээ гадаргууд түрхээд дараа нь бүлээн усанд дүрсэн даавуугаар цэвэрлэнэ.

Хүчил төрөгчийн суурьтай толбо арилгагч, цайруулагч Oxi гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Даавуун гуталд илүү тохиромжтой. Бага зэргийн усанд уусгаад пүүзэндээ түрхэнэ. 15 минутын дараа усаар угаана.

Өөр хувилбар: Цайруулагч эсвэл толбо арилгагчтай усанд хэдэн цаг пүүзээ хийж дэвтээсний дараа шүдний оо эсвэл содоор үрж угаана. Сайтар зайлна. Хэрвээ торон оруулгатай пүүз бол болгоомжтой угаагаарай: цайруулагч хэрэглэхгүй бөгөөд торон оруулгыг хамгаална.

Ацетон болон уксус

Ацетон, уксусыг адил хэмжээгээр холино. Даавуунд шингээж пүүзнийхээ гадрыг арчина. Дараа нь бүлээн усаар арчина. Барааны саван Савангаа норгоод шүдний сойзоо савандаж пүүзээ цэвэрлэнэ. Дараа нь сайтар зайлна.

Мицеллын ус

Нүүрний будаг арилгахад тохиромжтойгоос гадна пүүз цэвэрлэхэд ч ашиглаж болно. Хөвөн даавуунд шингээж бохирдолтой хэсгийг сайтар арчина уу. Лак арилгагч эсвэл “Пемолюкс” Гутлын цагаан улыг цэвэрлэх боломжтой. Пүүзийн гадаргуу дээр түрхээд 30 минутын дараа цэвэрлэнэ. Гутлын улыг бохирдлоос хамгаалахын тулд өнгөгүй лакаар будаж болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...