₮ 0

No products in the cart.

Шүдний өнгөр, чулуу арилгах байгалийн аргууд

Шүдний өнгөр, чулуу нь буйлны үрэвсэл үүсгэхээс гадна таны гоо сайханд ч нөлөөлнө. Амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй байснаар шүд шарлаж, амнаас эвгүй үнэр гардаг. Тиймээс дараах аргуудыг ашиглан эдгээр асуудлаас ангижирч, эрүүл, яралзсан цагаан шүдтэй болох боломжтой.

Хүнсний сода, давс

Энэхүү арга нь энгийн бөгөөд үр дүнтэй. Хүнсний сода нь бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй шүдийг цайруулдаг.

1 халбага содыг бага зэргийн давстай хольж, сойзон дээрээ түрхэнэ. Дэрээс нь шүдний оо нэмж түрхээд угаагаарай. Шүдний паалан гэмтэх аюултай тул долоо хоногт нэгээс илүү удаа содаар шүдээ угааж болохгүй.

Жүржийн хальс

Цитрусын төрлийн жимс нь хүчиллэг тул шүдний өнгөр, толбыг арилгана. Жүржийн хальсаар шүдээ 2-3 минут үрэх эсвэл шүдэндээ наан байрлуулж болно. Алийг нь ч сонгосон бай дараа нь амаа бүлээн усаар зайлж угаана. Энэ аргыг долоо хоногт хэд хэдэн удаа давтаарай.

Нимбэгний шүүс

Илүү үр дүнд хүрэхийн тулд нимбэгний шүүсийг ашиглаарай. Нимбэгний хүчил нь өнгөр, чулууг уусгаж, шүдийг бага зэрэг цайруулдаг гэнэ. Шүдний сойзоо шинэхэн нимбэгний шүүсэнд дүрээд, шүдэндээ түрх. Нэг минут орчим байлгаад угаагаарай. Гэхдээ энэ аргыг байнга ашиглах нь шүдийг элэгдэлд оруулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.  

Гүнжидийн үр

Гүнжидийн үр нь байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд шүдийг өнгөлж, цэвэрлэх үйлчилгээтэй.  Нэг халбага үрийг амандаа хийгээд сайтар зажилна. Зажилсан үрээ залгихгүй. Хуурай сойзоороо сайтар үрж угаагаарай. Үүнийг долоо хоногт хоёр удаа хийнэ.

Кокосын тос

Наргил модны самрын тос нь бохирдлыг шингээдэг бөгөөд амны хөндий дэх бактерийн эсрэг үйлчилгээтэй. 1-2 халбага тосоор 10-15 минутын турш амаа зайлж, дараа нь бүлээн усаар амаа сайтар зайлаарай.

Гүзээлзгэнэ, улаан лооль

Улаан лооль, гүзээлзгэнэ хоёулаа С аминдэмээр баялаг. Нийлүүлж холиод шүдэндээ түрхэнэ. 5 минут байлгасны дараа амаа зайлж угаана.

Зуун наст болон глицерины холимог

1 халбага зуун настын гель, 4 халбага ургамлын глицерин, 10 дусал нимбэгтэй эфирийн тос , 4 халбага содыг 1 аяга усанд хийж холино. Энэхүү хольцоор өдөрт нэг удаа угаана. Шүдний өнгөр чулуу багасч байгааг анзаарсан бол 3-4 хоногт нэг удаа угаана. Зуун настын гель нь шүд, буйлыг эдгээж, нимбэгтэй эфирийн тос бактерийг устгана.

Башир цэцэг

Энэхүү амт оруулагч башир цэцгийг эрт үеэс шүдний өвчин намдаах эм болгон ашиглаж ирсэн. Энэ нь амны хөндийн бактерийн устгадаг. Үүнийг нунтаглаж (эсвэл бэлэн нунтгийг авах) бага зэрэг оливийн тос нэмээд өнгөр, чулуутай хэсэгт түрхээрэй. Өөр нэг арга нь амны эвгүй үнэрийг намдааж, бактерийг устгахын тулд үүнийг зажлах юм. Бохьны оронд зажилж үзээрэй.

Ус төрөгчийн хэт исэл ба ам зайлагч

1 халбага ам зайлагчийг 3 халбага бүхий 3 хувийн устөрөгчийн хэт ислийн уулмалтай хольж 1-2 минутын турш  амаа зайлаарай. Дуусаад цэвэр усаар амаа сайтар зайлах хэрэгтэй.

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...