LOADING

Type to search

Зөвлөгөө

Сарын тэмдгийн үед усанд орж болох уу

Share

Сарын тэмдгийн үед гэдэс базлах, өвдөх мэдрэмж төрдөг нь усанд орохгүй байх шалтгаан биш аж. Зарим охид, эмэгтэйчүүд сарын тэмдэгийн үед усанд орохоос зайлсхийдэг. Харин ямар үндэслэлээр усанд орохоос зайлсхийдэг вэ, усанд орж болох уу, үгүй юу гэж эргэлзэж байгаа бол дараах нийтлэлийг уншаарай.

Сарын тэмдгийн үед усанд орж болох уу?

Мэдээж хэрэг болно. Зарим эмэгтэйчүүд татгалздаг бол зарим нь эрүүл ахуйг сахих үүднээс олон удаа усанд орохыг сонгодог. Болох, болохгүй гэсэн зүйл байхгүй тул өөрийн сонголтоор шийдэх боломжтой аж. Гэхдээ хэд хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Сарын тэмдгийн үеэр усанд орохын давуу ба сул талууд

Эерэг тал: Халуун бүлээн усанд орох нь бие махбодийг тайшруулдаг тул сарын тэмдгийн үеийн нурууны өвдөлтийг намдаана. Усанд орохдоо үнэрт тос нэмж болно. Сарын тэмдгийн үеийн гормоны өөрчлөлт нь сэтгэл санаанд нөлөөлж, уур бухимдалтай болох нь элбэг. Тиймээс халуун бүлээн усанд орох нь сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээтэй аж. Олон эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеийн ариун цэврийг сахих, таагүй үнэрийг арилгахын тулд олон удаа шүршүүр, ваннанд угаал үйлдэхийг илүүд үздэг.

Сөрөг тал: Сарын тэмдэгийн үед усанд орвол халдвар авах эрсдэл нэмэгддэг аж. Сарын тэмдэг ирэх үед умайн хүзүү сунадаг тул халдвар үтрээнд орох магадлалыг нэмэгдүүлдэг байна. Бүлээн усанд орох нь сарын тэмдгийг урсгалыг нэмэгдүүлдэг тул усанд орохдоо тампон хэрэглэх, усанд орохоос өмнө сарын тэмдэгийн аягыг суллах хэрэгтэй. Усанд орохдоо янз бүрийн үнэртэй саван хэрэглэлгүйгээр бүлээн усаар угаах хэрэгтэй. Усанд орж дууссаны дараа тампон нь усыг шингээсэн байх тул солиорой. Шүршүүрт орохдоо тампон хэрэглэх эсэх нь таны сонголт. Зарим эмэгтэйчүүд хэрэглэдэг бол зарим нь хэрэглэдэггүй.

Зарим тохиолдолд халуун бүлээн ус нь сарын тэмдэгтэй холбоотой толгой эргэх мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Хэрэв сарын тэмдэг ирэх үед бага зэргийн цус багадалттай байгаа бол халуун усанд орох нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Flo.health

error: Content is protected !!