₮ 0

No products in the cart.

Бизнесийнхээ амжилтыг удаан хадгалахын тулд хийх ТАВАН зүйл

Бизнес эрчимтэй хөгжих үед элбэг тохиолддог “сайн асуудал” нь бүх зүйл энэ хэвээрээ байх болно гэсэн бодолд автах юм. Гэтэл бизнес эрхэлж буй хүмүүс тасралтгүй цаг хугацаа зарцуулж,  хүчин чармайлт, засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Зөв чиглэлд хөтлөх таван алхамыг зөвлөж байна.

Санхүүгээ удирдах

 Хөгжиж буй бизнесийн хувьд санхүүгийн асуудал чухал. Орлого нэмэгдэхийн хэрээр зардал нэмэгдэнэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Илүү их хөрөнгийн эрэлт нь үйлдвэрлэлийг эрчимжүүлэх бөгөөд үүнд ажиллах хүчний нэмэлт, шинэ гарц хайх, технологийг шинэчлэх гэх мэт багтана.  Эдгээр хөрөнгө оруулалт нь борлуулалтыг нэмэгдүүлж орлого олохоос өмнө шаардлагатай зүйлс. Өсөн нэмэгдэж буй бизнесийнхээ үйлчилгээ, чанар, гүйцэтгэлийг үргэлжлүүлж, өргөтгөх боломжтой дэд бүтэц бий болгоход анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ нь хуудсан дээрх график төлөвлөгөөнөөс илүү урт хугацааны эерэг мөнгөн гүйлгээг хадгалах магадлалыг нэмэгдүүлдэг.

Баталгаат харилцаа холбоо, түншлэл бий болгох

Ямар ч бизнес бие даан үйл ажиллагаа явуулдаггүй. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг амжилттай хангахын тулд бараа бүтээгдэхүүний тасралтгүй хүлээн авалтыг тогтвортой байлгах шаардлагатай тул түншлэлийн харилцаа хамгийн чухал. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдалтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Одоо байгаа хамтрагч байгууллага, түншүүдтэйгээ нээлттэй, тууштай яриа хэлэлцээр хийх нь үйл ажиллагааны стандарт журам байвал зохино. Хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр асуудал гарсан тохиолдолд сонголт хийх боломжтой болно. Энэ нь зөвхөн “яаралтай” тохиолдолд ашиглагдах стратеги биш. Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр үзүүлэх тус нь их байх болно.

Бараа материалын менежментэд онцлох тэмдэг тавь

Бараа материалын менежмент нь мөнгөн гүйлгээний менежменттэй зэрэгцэн явагддаг. Эрэлт маш сайн боловч нийлүүлэлтийн тал дээр хөл нийлүүлэн алхаж чадвал л үр дүнд хүрнэ.

Бараа материалыг удирдах нь тэнцвэржүүлэх үйл ажиллагааг сайтар хийх явдал юм. Хэтэрхий бага захиалга хийвэл хэрэглэгчээ алдана. Хэтэрхий их захиалга хийвэл мөн агуулахад хадгалагдах эрсдэлтэй. Үүнд автоматжуулсан програм хангамж маш их хэрэгтэй.

Бараа материалын менежментийн зохистой тогтолцоог бий болгосноор борлуулалтын хэв шинжид дүн шинжилгээ хийх, цаг хугацааг зохицуулах, урьдчилсан тооцоо гаргах, бизнесийн чиг хандлагыг дээшлүүлэх боломжийг танд олгоно.

Үнийн стратегийг тодорхойл

Эрхэлж буй бизнес, бараа бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа үед үнийг өсгөх боломж байгаа боловч үүнийг хийх нь урьдчилсан дүгнэлт байх ёсгүй. Үнийг өсгөх нь ашгийг нэмэгдүүлэх хэдий үйлчлүүлэгчдэд хэр нөлөөлөх вэ? Үнийн өөрчлөлт нь өрсөлдөгч эсвэл зах зээлийн гэнэтийн  өөрчлөлтөд хариу өгөх ёсгүй. Маш сайн тооцоолж хэрэглэгчид болон бүтээгдэхүүний үнэ цэнэд тулгуурлаж тохируулах ёстой.

Өөрийн бизнест хөрөнгө оруулалт хийх

Өмнө нь бодож байсан, хэрэгжүүлж байсан санаачилгуудаа нэгтгэн дүгнэж, ажилчид, бүтээгдэхүүн, хөдөлмөрийн бүтээмжид эерэгээр нөлөөлөх хөрөнгө оруулалт хийх талаар бодож үзээрэй.

Үр ашгийг дээшлүүлэхэд тохиромжтой технологи эсвэл програм хангамж юу байна? Өсөлтийг сайжруулахын тулд ажилчдад санал болгох давуу тал, сургалтын хөтөлбөрүүд юу байна. Өөрт хэрэгтэй түншлэл, хамтран ажиллах саналыг хүлээж авсанаар зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийг эрмэлздэг үндэсний брэнд, сурталчилгааны стратеги нь чухал хэрэгсэл болох болно.

businessinsider

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...