₮ 0

No products in the cart.

Наснаасаа залуухан, оворгүй харагдахад туслах аргууд

Эмэгтэйчүүд бид оворгүй, сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүнийг амьдралд хэрэгжүүлэх бололцоо тэр болгон байдаггүй. Доорх энгийн аргууд танд үргэлж залуугаараа байхад тань туслана.

Будагаа заавал арилга

Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Ингэж болохгүй. Энэ нь арьсны бохирдол үүсгэж, таныг хурдан үрчлээтүүлнэ. Мөн аль болох хөнгөн нүүр будалт хийж байгаарай.

Хоол хүнс

Шөнө, оройн цагаар “мелатонин” гормон ялгардаг. Тиймээс та сүү, далайн гаралтай хоол хүнс, тахиа болон цацагт хяруулын мах, загас, элэг, өндөг, бяслаг, овъёос, жигнэсэн төмс хэрэглэх. Мөн хүнсний ногоо, бүйлс, хулуй, үр болон гадил зэргийг хэрэглэж хэвшээрэй.  Мөн өдөрт 4 удаа бага багаар хооллох хэрэгтэй.

Улаан дарс

Өдөр бүр улаан дарс уух шаардлагагүй. Харин 7 хоногт 2 удаа улаан дарс уух нь хөгшрөлтийн эсрэг сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ сайн чанарын дарс уух ёстой гэдгийг бүү мартаарай.

Ус

Аль болох их ус уух. Ус бие организмаас хортой бодисуудыг гадагшлуулдаг.

Дасгал хөдөлгөөн хий

Юуны өмнө өглөө босоод 2 нүдээ /6-10 удаа/, магнай, гарын шуу, хүйс, хөлөө хүйтэн усаар шавшиж занш. Гайхалтай үр дүнд хүрнэ. Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган яв. Биеийн жингээ хэвэнд нь байлгахад тустай. Гоо сайхан байна гэдэг эрүүл мэндтэй нягт холбоотойг бүү мартаарай.

Г.Жаргал

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...