600 сая хүн амьдралынхаа туршид ямар нэг байдлаар буйлны асуудалтай тулгардаг гэсэн тооцоо бий. Гэхдээ эдгээрийн ихэнхийг гэртээ эмчлэх боломжтой байдаг. Буйлнаас цус гарах нь буйлны үрэвсэл, хүнд хэлбэрийн пародонтит зэрэг өвчний анхны шинж тэмдэг юм. Хэрэв таны буйлнаас цус гараад байвал дараах 10 аргыг хэрэгжүүлээрэй.
1. Самбай ашиглаарай

Чийгтэй самбайгаар цус алдаж буй хэсэгт дарах нь хамгийн түргэн хэрэгжүүлж болох аргуудын нэг юм. Энэ нь бохирдол орохоос сэргийлэх давуу талтай. Гэхдээ таны буйлнаас байнга цус гараад байвал шүдний эмчид үзүүлээрэй.
2. Хаванг буулгахын тулд хүйтэн, өвдөлтөө намдаах гэж байгаа бол бүлээн жин тавиарай

Цус гарч буй үед буйл хавдсан байдаг. Тиймээс хавдрыг буулгахын тулд хүйтэн жин ашиглах хэрэгтэй. Харин хавдсан зүйлгүй үед өвдөөд байгаа бол бүлээн жин тавиад үзээрэй. Жингээ 10 минут тавьсны дараа өвдөлт мэдрэгдэж, хавдар буухгүй байвал мэргэжлийн хүнд хандана уу.
3. Давстай усаар амаа зайлаарай

Нэг аяга бүлээн усанд нэг цайны халбага далайн давс хийнэ. Давсыг уустал нь сайтар хутгаарай. Уусмалаар 30 секундын турш амаа зайлна. Үүнийг өдөрт 4-5 удаа хийгээрэй. Давстай ус нь буйлны хаванг багасгаж, цус алдалтыг зогсооход тусалдаг. Энэ нь амны дотор түр зуурын өндөр шүлтлэг орчин үүсгэдэг тул бактери устдаг байна.
4. Амны хөндий цэвэрлэгч төхөөрөмж

Энэ нь амны хөндий, буйлыг сайтар цэвэрлэх зориулалттай төхөөрөмж юм. Мөн бактерийн эсрэг үйлчилгээтэй тул буйлнаас цус гарах нь багасдаг ажээ.
5. Спирт агуулаагүй ам зайлагч хэрэглээрэй

Ам зайлах уусмалыг тогтмол хэрэглэж заншсанаар буйл төдийгүй амны хөндийн бусад өвчлөлөөс сэргийлж чадна. Гэхдээ та спирт биш, гаа агуулсан ам зайлагч сонгоорой.
6. Цайгаар жин тавих

Цайг буцалсан усанд хийж, хоёр минут байлгана. Үүний дараагаар цайг авч, цус гарч үрэвсээд буй хэсэгт таван минут жин тавиарай. Цай нь буйлны үрэвслийг намдаахад туслах таннин хүчил агуулдаг.
7. Шаржигнаж дуугардаг хүнсний ногоо идээрэй

Шаржигнууран бүтэцтэй хүнсний ногоо нь шүдэнд наалдсан хүнсний үлдэгдлийг арилгах замаар буйлны өвчлөлөөс сэргийлдэг. Учир нь эдгээрийг идэх үед шүлс ихээр ялгарч, цаашлаад амны хөндийг цэвэрлэдэг ажээ. Мөн бага хэмжээний элсэн чихэр, нүүрс ус агуулдаг тул шүд цооролт үүсгэхгүй байх давуу талтай.
8. Навчит ногоо идээрэй

К аминдэмийн дутагдал нь цус өтгөрөхөд хүргэдэг. Энэ нь мөн буйлны цус алдалтыг ердийнхөөс илүү байлгах шалтгаан болдог. Бууцай, байцаа, шанцай гэх мэт ногоон өнгийн навчит ногоо нь К аминдэмийн маш сайн эх үүсвэр юм.
9. Алтан товч цэцгийн агууламжтай цай уугаарай

Буцалсан аяга усан алтан товч цэцгийн цайгаа хийн, таван минут байлгана. Үүнийг бүлээн болсны дараа уух хэрэгтэй. Алтан товч цэцгийн цай нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
10. Зөгийн бал түрхээрэй

Өгөө бүр амаа бүлээн усаар зайлсны дараагаар 10 минутын турш буйландаа массаж хийгээрэй. Зөгийн бал нь бактерийг устгаж, ариутгах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ зөгийн балыг шүдэндээ биш зөвхөн буйландаа түрхэнэ. Учир шүд цооролттой үед өвдөлт үүсгэх эрсдэлтэй.
Эх сурвалж: brightside