₮ 0

No products in the cart.

Муу зуршлаасаа салах энгийн, үр дүнтэй алхам

Олон судалгаанаас үзэхэд зуршил, дадал хэвшил нь бидэнд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох нь чухал. Сөрөг зүйлс ч заримдаа эерэгээр нөлөөлж болно. Нөлөөлөл нь хүн бүрт харицан адилгүй гэсэн үг. Хэрэв муу зуршил нь мэдэгэхүйц сөрөг нөлөөлөл, саад бэрхшээлийг үүсгэж байгаа бол түүнээсээ салах цаг нь болжээ.  

Хэрэв муу зуршлаасаа салахыг хүсч байгаа бол дараах алхамуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

Нарийн тодорхойлох

Тухайн зуршлыг автоматаар үйлдэхэд нөлөөлдөг дор хаяж таван үйл явдлыг жагсаан бичээрэй.

Хаана, хэзээ, ямар нөхцөл байдалд уг зуршлууд илүү идэвхтэй илэрч байгааг нарийн тодорхойлсны үндсэн дээр тохирох арга хэмжээг авна.

Өөрчлөх

сөрөг дадал зуршлаас ч эерэг мэдрэмж авах нь бий. Тухайлбал, тухайн хүн хийж буй үйлээрээ сэтгэлзүйн хувьд таатай эерэг нөхцөл байдлыг бий болгож чадна. Тухайн сөрөг муу зуршлаасаа эерэг зүйлсийг мэдэрдэг бол арай өөр хувилбарыг сонгоод үзээрэй. Зарим хүмүүс стрессээ тайлахын тулд буруу зуршилд автагддаг. Энэ тохиолдолд агаар салхинд гарах гэх мэт эерэг хувилбаруудыг ашиглаад үзээрэй. Өөрчлөлт нь таны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буйг тэмдэглэхийг зөвлөж байна.  

Жижиг өөрчлөлтүүд ч ихээхэн чухал нөлөөтэй

Заримдаа энгийн зүйлс ч тогтсон зуршлыг өөрчилж чаддаг. Жишээлбэл, Өмнөд Калифорнийн Их сургуулийн Дэвид Нилийн удирдсан сэтгэл судлаачдын баг кино театрт попкорн идэж буй хүмүүсийг туршилтанд хамруулав. Туршилтанд оролцогчид өлсөөгүй байсан ч кино үзэх зуураа попкорн идэх зуршилтай байв. Судлаачид тэднээс попкорн идэхдээ аливаа үйл ажиллагаанд давамгайлдаггүй гараа ашиглахыг хүсчээ. Гэтэл тэдний попкорн идэх сонирхол буурсан байна.

2011 онд хэвлэгдсэн уг судалгаагаар автомат хэрэглээний хэв маягийг өөрчлөх нь үр дүнтэй арга юм гэжээ. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын өөрийн мэдэлгүй хооллох автомат зуршил зогсч, хийж буй үйлдлээ мэдэрч чаддаг болсон гэсэн үг.

Verywellmind

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...