₮ 0

No products in the cart.

Зорилгоо тодорхойлох, түүндээ хүрэх зөвлөмжүүд

“Жин хасах, илүү аз жаргалтай амьдрах, илүү их мөнгө хэмнэх зэрэг зорилго нь хэд хэдэн шалтгааны улмаас бүтэлгүйтэх магадлал өндөр бөгөөд эдгээр нь бодит бус, хэтэрхий тодорхойгүй байдалтай холбоотой ” гэж MBA-ийн доктор, профессор Керри Митчелл Браун хэлэв.

Зорилго гэдэг нь та үйлдэлдээ хэр анхаарч байгаагаар тодорхойлогдоно.

Зорилгоо зөв тодорхойлох стратеги

Зорилгоор бид хүссэн амьдралаа төсөөлөн харуулдаг бөгөөд үүндээ тохируулан өөрсдийгөө удирдан чиглүүлдэг. Зорилгоо биелүүлэхийн тулд энэ нь бодит, биелэгдэхүйц байх ёстой.

Хэрэв та зорилгодоо хүрэхийн тулд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргахад хангалттай цаг хугацаа, оюуны хүч зарцуулаагүй бол сайн санаа байсан ч хангалтгүй юм.

Зарим судалгаанаас харахад энгийн зорилго тавих нь нарийн төвөгтэй зорилго тавихаас илүү үр дүнтэй байдаг.

Зорилгоо тодорхойлохдоо SMART аргыг ашиглаж үзээрэй. Зорилго нь:

S-тодорхой

M- хэмжигдэхүйц

A- хүрч болохуйц

R- зайлшгүй чухал

T- цаг хугацааны хувьд уян хатан

Таны зорилго санхүүгээ зөв удирдах, их мөнгө хэмнэх гэж бодъё. Тэгвэл зургаан сарын хугацаанд долоо хоногт тэдэн төгрөг хэмнэнэ гэдэг зорилго тавьж болно. Энэ бол долоо хоног тутамд үр дүнг нь хэмжих боломжтой тодорхой зорилго юм. Хэрэв энэ долоо хоногтоо зорилгоо биелүүлээгүй бол яагаад гэдгийг өөрөөсөө асууж, дараа долоо хоногт нэмэлт мөнгө хэмнэх шаардлагатай болно. Долоо долоо хоногтоо зорилгоо белүүлснээр зургаан сарын сүүлд зорилгодоо хүрэх болно.

Том зорилго тавих нь сайн хэдий ч цаг тухайд нь биелүүлж болохуйц жижиг, хүртээмжтэй зорилгуудыг бий болгохгүй бол тэдгээрийг хэрэгжүүлэхэд бэрх байдаг.

Зорилгоо тодорхойлох, түүнд хүрэх зөвлөмжүүд

Хэн нэгэнд тохирсон арга нь өөр нэгэнд тохирохгүй байх магадлалтай тул зорилгоо тодорхойлж зорилтуудаа дагаж мөрдөхийнхөө хэрээр юу нь болж, юу нь болохгүй байгаад анхаарлаа хандуулаарай. Магадгүй долоо хоногт хийх ажлын төлөвлөгөө, жагсаалтыг гаргах нь даалгавраа биелүүлэх магадлалыг ихэсгэнэ.

Тодорхой цөөн тооны зорилго тавих

Доктор Митчелл Браун нэгээс хоёр тодорхой, хүрч болохуйц зорилго тавихыг зөвлөжээ. Учир нь хэт олон зорилго тавьснаар түүндээ түүртэн тэдгээрийн аль нэгэнд нь амжилт гаргахгүй байх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Энэ нь зорилгуудаа жижиг зорилтуудад хувааж чадахгүй гэсэн үг биш. Гэхдээ хэтэрхий том зорилго тавих нь хяналт тавихад хэцүү байдаг.

Өөрийгөө дэмжих хүрээллийг бий болгох

Найз нөхөд, гэр бүлийн гишүүд, дотны хүмүүс таныг хариуцлагатай байхад туслах болно. Төлөвлөсний дагуу зорилгодоо хүрээгүй эсвэл сэтгэлээр унахад дэмжих хүрээллийг бий болгоорой.

Доктор Митчелл Браун “Зорилгоо тодорхойлох нь ганцаараа хийнэ гэсэн үг биш. Зорилгоо бусадтай хуваалцсанаар тууштай байдал, амжилтанд хүрэх боломж нэмэгддэг байна. Зөвөөр дэмжих хүнтэй байх нь чухал юм” гэжээ.

Бичиж тэмдэглэх

Бичиж тэмдэглэх арга нь сэтгэцийн эрүүл мэндийн олон ач тустай. Зорилгоо тодорхойлох,  талархлаа илэрхийлэх, бэрхшээлийг даван туулах, тухайн өдөр эсвэл долоо хоногийн зорилгоо тодорхойлох, эргэж харахад тэмдэглэл хөтлөх нь үр дүнтэй арга юм. Хэрэв өөрийн хяналтаас гадуурх ямар нэгэн зүйлд санаа зовж байгаа бол чадах зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлснээр сэтгэлийн түгшүүр багасна.

“Үгүй” гэж хэлж сурах

ОЛон хүмүүс бусдад таалагдах, харилцаа холбоогоо хамгаалах, сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд ямар нэгэн зүйлд буулт хийдэг. Гэхдээ аливаа бүхэнд хүлээцтэй хандаж, буулт хийх нь таны цаг хугацаа, эрч хүчийг алдагдуулсаар байдаг. Магадгүй таны өөртөө зарцуулах үнэт цаг хугацаа багасна. Энэ нь сэтгэл санааны хямралд хүргэж, өдөр тутмын амьдралын хэв маягт саад учруулж болзошгүй.

Утсаа унтраах

Доктор Пармар амралтын өдрөө утсаа унтрааж, хүрээлэн буй ертөнцдөө анхаарлаа хандуулахыг зөвлөжээ. Байгалийг ажиглаж, шувуудын жргжжг сонсох эсвэл  эргэн тойрныхоо хшмүүстэй цагийг зугаатаай өнгөрөөгөөрэй. Энэ нь сэтгэцийн болон бие махбодийн ядаргаа тайлж, илүү эрч хүчтэй байх болно.

Эрсдлийг тооцоолох

Гэнэтийн үйл явдлууд зорилгодоо хүрэхэд тань саад болж байвал эргэцүүлэн бодох, түр зогсох эсвэл зүгээр л гүнзгий амьсгалах цаг гарга.

Хүрч болохуйц зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд хөгжилтэй арга барилыг ашигла. Мөн ахиц дэвшил гарах бүртээ өөрийгөө урамшуулах нь чухал шүү. Шаардлагатай бол өөрчлөх боломжтой уян хатан зорилго тавиарай.

verywellmind

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...