₮ 0

No products in the cart.

Нүд аргаж хуурайшхаас сэргийлэх аргууд

Та компьютер, зурагт, таблет, гар утсыг өдөрт хэдэн цагаар ширтдэг вэ. Таны эргэн тойронд тоосжилт, хуурайшилт байдаг уу.

Дээрх ерөнхий хүчин зүйлстэй холбоотойгоор монголын хүн амын дунд нүд хуурайших эмгэг нэлээд элбэг. Учир нь цаг агаар эрс тэс уур амьсгалтай, хүн амын ихэнхи хувь нь тоосжилт ихтэй орчинд ажиллаж амьдардаг, хүн амын дунд дотор болон үе мөчний өвчлөл ихтэй зэрэг шалтгаанууд биднийг тойрон хүрээлж байгаа юм.

Нүд хуурайших хам шинж гэдэг нь нүдний гадаргуугийн /эвэрлэг бүрхүүл/ тослох  болон чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутагдалд орсноос үүсдэг.

Нүд хуурайших хам шинж үүсэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.

1.  Хуурай, шороо тоосжилт ихтэй, салхитай орчинд ажиллаж амьдрах

2.  Агааржуулагч эсвэл хуурай халаах системтэй нөхцөлд ажиллаж амьдрах

3.  Зурагт, компьютер, таблет, гар утас/ удаан хугацаагаар дэлгэц харахад нүд цавчих рефлекс аяндаа цөөрч, нүдний хуурайшилт ихэсдэг/

4.  Удаан хугацаагаар контакт линз зүүх /зориулалтын дагуу зүүхгүй байх/

5.  Тамхи татах

6.  Эмэгтэйчүүдэд гормоны өөрчлөлтөөс

7.  Зарим нэг эмийн гаж нөлөөнөөс/үрэвслийн эсрэг, артерийн даралт бууруулдаг эмүүд, жирэмснээс хамгаалах эмүүд, шээс хөөх эмүүд, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эмүүд/

8.  Системийн өвчнүүдийн үед /үе мөчний өвчин, бруцеллёз гэх мэт/

Шинж тэмдэг:

1. Нүд улайх

2. Нүдэнд торох, аргах

3. Салхинд нулимс гоожих

4. Нүд загатнах

5. Хурц гэрэлд гялбах

6. Нүд ядрах

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал, та дараах арга хэмжээг авч, өөрийнхөө мэлмийг хамгаалаарай. Мөн мэргэжлийн нүдний эмчид хандаж зөвлөгөө аваарай.

1.Нүд хуурайшуулах хүчин зүйлүүдээс аль болох зайлсхийх

2. Хиймэл нулимсыг эмчийн заавраар дусааж нүдээ чийгшүүлэх

3. Өрөө тасалгааны температурыг багасгах, учир нь хэт дулаан хэмд байхад нулимсны давхаргын ууршилт түргэн байдаг

4. Гэр болон ажлын өрөөгөө чийгшүүлэх

5. Нарны хэт ягаан туяа, дэлгэц монитороос хамгаалах хамгаалалтын шил зүүх

6. Нүдээ тогтмол амрааж, нүдний дасгал хийж занших

7. Амьдралын зөв хэвшлийг өөртөө төлөвшүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх

8. Хэрвээ өвдсөн бол хоёрдогч хүндрэл гарахаас нь өмнө эмчлүүлэх хэрэгтэй.

Бэлтгэсэн: НЭМХ-ийн ЭМДССАЗТ-ийн ЭША Х.Сувд-Эрдэнэ

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...