₮ 0

No products in the cart.

Өмнөх төрөлд хийсэн эерэг үйл энэ насны амжилтын шалтгааныг нөхцөлдүүлнэ

Маш олон өөр хүмүүс байдаг бөгөөд тэдний дунд дараа дараагийн төрлүүддээ таатай нөлөө үзүүлэх талаар боддог хүн үнэхээр ховор, гэгээрэлд хүрэх талаар боддог хүн бараг байдаггүй. Ихэнх хүмүүс зөвхөн энэ насандаа өөрөө жаргалтай байхыг боддог. Гэтэл хүн бүр аз жаргалтай байх, зовлон бэрхшээл, асуудалгүй байхыг хүсдэг гэдгээрээ бүгд ижил.

Энэ насны аз жаргалд хоёр төрлийн аз жаргал багтдаг. Нэг нь бие махбодын, нөгөө нь сэтгэлийн аз жаргал. Ихэнх хүмүүс анхаарлаа бие махбодоор эдлэх аз жаргалаар хязгаарладаг. Гэвч бүр бие махбодын аз жаргалыг бий болгохоор хичээн ажиллаж байгаа хэдий ч хэрхэн бий болгохоо бидний олонхи нь мэддэггүй. Жишээ нь хоол, хувцас, орон байр, нэр хүндийн төлөө нэг хэсэг нь хүн болон амьтны амь хөнөөдөг. Зарим нь хулгай, дээрэм хийдэг. Энэ бүхнийг эрүүл, сайн сайхан байхын төлөө хийдэг. Тэд хичээж байгаа боловч сайн сайхныг авчрах зөв аргыг үнэхээр мэддэггүй. Сайн сайхныг олж авах бус ердөө өөрсөддөө илүү их асуудлуудыг бий болгож байдаг юм.

Гэтэл нөгөө талаараа шударга амьдрахаар бизнес хийн, худалдаа, газар тариалан эрхлэн, боловсрол, урлагийн салбар зэрэгт зүтгэж байгаа хүмүүс байх бөгөөд тэднийг хоёр хэсэгт хувааж болно. Амжилттай байж хөрөнгө чинээтэй болж байгаа нэг хэсэг, амжилт, бүтээлгүй байгаа бас нэг хэсэг. Зарим нь яагаад амжилттай, зарим нь яагаад амжилтгүй байдаг вэ гэвэл энэ нь тэдний өмнөх төрлүүддээ бий болгосон үр, суулгасан ул мөрөөс шалтгаална. Өмнөх төрлүүддээ муу үр дагавартай үйл хийн маш их сөрөг ул мөр суулгасан хүмүүс энэ насандаа амжилт гаргадаггүй. Өмнөх төрлүүддээ сайн үр дүнтэй үйл хийн эерэг ул мөр суулгасан бол тэр нь энэ насандаа амжилттай, аз жаргалтай байх шалтгаан болдог.

Хэрэв та яагаад зарим хүмүүс амжилттай, зарим хүмүүс амжилтгүй байдгийг тайлбарласан энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байвал яг ижил байх ёстой зүйлд ялгаа байх ямарч шалтгаан байхгүй гэдэг талаас бодоод үз. Хэрэв хүмүүс ижил хэмжээний хүчин чармайлт, авьяас чадвар гарган ажиллаж байгаа бол тэд адилхан амжилт хүртэх ёстой. Зарим хүмүүс амжилт нь энэ насанд хийж байгаа аливаа ажил үйлсийн үр дүнгээс шалтгаалдаг гэж боддог. Жишээ нь одоо хийж байгаа бизнес, худалдаа гэх мэт. Гэтэл тэр бол бүхэлдээ амжилтын шалтгаан болохгүй. Амжилтын гол шалтгаан бол өмнөх төрлүүддээ хийсэн сайн үр дүнд хүргэх үйлийн ул мөр байдаг бөгөөд энэ насандаа хийж байгаа үйл ажиллагаа, ажил хөдөлмөр нь тэдгээр ул мөр боловсрон гарах нөхцөл болдог.

Үүнээс харвал амжилт нь шалтгаан, нөхцөл хоёроос шалтгаалж байна. Шалтгаан нь өмнөх төрлүүдээс, өмнөх төрлүүдэд бий болгосон ул мөрөөс шалтгаалж байдаг бол нөхцөл нь энэ насандаа гаргаж байгаа цаг хугацаа, хүчин чармайлт дээр суурилж гарч ирдэг. Энэ хоёр хоёулаа хамт байх ёстой.

Эх сурвалж: https://studybuddhism.com/mn/

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...