LOADING

Type to search

Зөвлөгөө

Ямар хүүхэд ОНЦ сурдаг вэ

Share

Орос-Английн эрдэмтдийн  баг судалгаа хийсний үндсэн дээр хүүхдүүдийн сурах чадвар нь нийгмийн янз бүрийн нөхцөл байдлаас гадна хувь хүний генетик онцлогоос шалтгаалдаг болохыг олж тогтоосныг Science сэтгүүл нийтэллээ.

Эрдэмтэд Орос, Америк, Англи, Герман, Япон, Канадын 13 мянга орчим хөвгүүдэд ажиглалт судалгаа хийжээ. Яагаад сурах дуртай, эсвэл дургүй байна, ямар хичээл яагаад таалагддаг, эсхүл эс таалагддаг зэргийг судлаж үзэхэд судалгаа хийгдсэн орнуудын нийгэм соёлын ялгаанаас үл хамааран үр дүн нь ойролцоо гарчээ.

Хөвгүүдийн нас, хичээл, соёлын хооронд хангалттай харилцан хамаарал байгааг судалгаагаар тогтоосон байна. Гэхдээ ямар хичээлийг хэрхэн сонирхож буй нь удмаас бага хамааралтай, харин хүүхдүүдийн авьяас чадвар илүү хамааралтай байдаг байна. Өөрөөр хэлбэл авьяас удамших нь илүүтэй гэсэн үг.

Сурахад удамшлын хүчин зүйл ердөө 40 хувийн нөлөөтэй бөгөөд нэг өндгөн эсийн ихрүүд хүртэл адил нөхцөлд өсч, адилхан сургуульд явсан ч өөр өөр сонирхолтой байдаг аж. Эрдэмтэд ийнхүү  хувь хүнд нөлөөлдөг нийгмийн хүчин зүйлүүд байдгийг олж тогтоосон байна. Дэлхийн янз бүрийн орнууд сургалтын арга зүйгээ боловсронгуй болгоход тэдний судалгаа тус болно гэж эрдэмтэд үзэж байна.

error: Content is protected !!