LOADING

Type to search

Зөвлөгөө

Ахмадууд үл тоомсорлож болохгүй бие махбодийн 10 анхааруулга

Share

Дараах шинж тэмдгүүдийг үл тоомсорлож болохгүй. Зарим нь эрүүл мэндийн байдалд ноцтой асуудал үүссэнийг илтгэж болзошгүй тул цаг алдалгүй эмчид хандсанаар эрт оношлох, шалтгаан, эмчилгээний төлөвлөгөөг боловсруулахад тустай төдийгүй урт хугацааны хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.

Гэнэтийн төөрөгдөл, ой санамжаа алдах

 Мартах нь насжилтай холбоотой ердийн асуудал байж болно. Барин тавин, мартаж санах тохиолдол бүр ноцтой асуудлыг илтгэхгүй. Гэхдээ гэнэтийн төөрөгдөл, ой санамж өөрчлөгдөх нь хэвийн зүйл биш юм.  Энэ нь шингэн алдалт, анокси (бие эсвэл тархинд хүчилтөрөгч дутагдах), тархины хавдар, эмэнд үзүүлэх хариу урвал, шээсний замын халдвар, бамбай булчирхайн эмгэг эсвэл халдварыг илтгэнэ. Энэхүү шинж тэмдгийг анзаарснаар эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх боломжтой юм.

Амьсгал давчдах

Амьсгал давчдах тохиолдол бүр нь хүнд өвчний шинж тэмдэг биш боловч энэ шинж тэмдгийг үл тоомсорлож болохгүй. Амьсгал давчдах нь заримдаа артерийн хэсэгчилсэн (эсвэл бүрэн) бөглөрөлтийн анхны шинж тэмдэг байж болно. Энэ нь зүрхний шигдээс үүсгэдэг. Байн байн амьсгал давчдах шинж илэрвэл эмчид хандаарай. Хэрэв толгой эргэх, цээж давчдах зэрэг шинжүүд хавсарч илэрвэл яаралтай тусламж дуудах шаардлагатай.

Нүдний гэнэтийн өвдөлт

Энэхүү шинж тэмдэг нь судасны бөглөрөл, дотор цус алдалт зэрэг цөөн хэдэн зүйлээс болж үүсдэг. Мөн нүдний даралт буюу глаукомыг илтгэж болзошгүй юм. Хэрэв гэнэт нүдний зовиурыг мэдэрвэл эмчид хандаарай.

Гэнэт цээжээр өвдөх

Энэ нь уушигны өвчлөл, үрэвсэл, зүрхний шигдээсийн шинж тэмдэг байж болзошгүй. Зүрхний шигдээсийн анхны шинж тэмдгүүдэд цээж хөндүүрлэх, гэнэт цээжээр өвдөх, толгой эргэх, амьсгал давчдах, ядрах гэх мэт юм.

Арьсны хэвийн бус өөрчлөлт

Арьсны хэвийн бус өөрчлөлт, мэнгэ зэргээс болгоомжил. Арьсан дээр ямар нэгэн мэнгэ, толбо шинээр гарсан эсэх, өмнө нь байсан мэнгэний хэлбэр хэмжээ, өнгө өөрчлөгдсөн эсэхийг шалгаж, арьсны хорт хавдрыг оношилдог.

Арьсан дээрт мэнгэ, толбо зэрэг нь өөрчлөгдөж байгаа эсэхийг тогтмол шалгаж байх нь чухал шүү. Дараах шинж тэмдгүүдийг шалгаарай.

A /assymetry/ нь тэгш бус хэм.

B /border/ нь хүрээ. Энгийн мэнгэ нь жигд гадаргуутай байдаг бол мелонаномын шинж нь тэгш бус гадаргуутай, товгор байдаг.

C /color/ өнгө. Олон өнгө холилдсон байх нь анхааруулах тэмдэг юм. Хоргүй мэнгэ нь ихэвчлэн бор хүрэн өнгөтэй байдаг. Меланома нь өнгөний хувьд өөрчлөлт үүсгэдэг.

D /diametr or dark/ нь диаметр болон бараан өнгө. Хэмжээ нь 6 мм-ээс их хэмжээтэй (1/4 инч) байх

E /Evolving/ нь тархалт. Таны арьсан дээрх толбоны хэмжээ, хэлбэр, өнгө, өндрийн өөрчлөлт, цус гарах, загатнах гэх мэт шинэ шинж тэмдэг илэрвэл меланомын сэрэмжлүүлэг юм. 

Гэнэт толгой эргэх

Гэнэт ярьж чадахгүй болох, ээрэх, тэнцвэрээ алдах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай. Эдгээр шинж тэмдэг нь цус харвалтын шинж тэмдэг байж болох юм.

Хэл ярианд өөрчлөлт орох, толгой эргэх, хараа өөрчлөгдөх, хөл, гар, нүүрний мэдрэхүйд өөрчлөлт үүсэх зэрэг шинж тэмдгүүд нь цус харвалтыг илтгэдэг. Аль болох богино хугацаанд эмнэлгийн тусламжийг авснаар гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Өтгөн хаталт

50-аас дээш насныханд өтгөн хаталт түгээмэл тохиолддог. Гэхдээ үүнийг үл тоомсорлож болохгүй бөгөөд хавдар, полип зэрэг өтгөнийг гадагшлуулахад ямар нэгэн саад үүссэнийг илтгэж болзошгүй юм.

Өтгөн цустай гарах

Өтгөний өнгө хар бараан гарах нь ходоод гэдэсний дээд замд, улаан өнгөтэй гарах нь доод замд асуудал үүссэнийг илтгэнэ. Эмч үзээд шархлаа, геморрой, дивертикулит эсвэл ходоод гэдэсний замын бусад өвчин байгаа эсэхийг тодорхойлох боломжтой.

Депрессийн шинж тэмдгүүд

Зөвхөн бие махбодын гэлтгүй сэтгэцийн эрүүл мэнддээ ч анхаарах хэрэгтэй. Үнэ цэнгүй байдал, уур уцаартай, тайван бус байдал, ядаргаа, хоолны дуршил буурах, ердийн үйл ажиллагаанаас хөндийрөх гэх мэтийг үл тоомсорлож болохгүй. Ахмадууд ганцаардах мэдрэмжээс болж сэтгэлийн хямралд /депресс/ орох эрсдэлтэй байдаг.

Хэвлийн хүчтэй өвдөлт

Хааяа нэг ходоод гэдэс хямрах нь хэвийн үзэгдэл боловч хэвлий хэсгээр гэнэт хүчтэй өвдөлт мэдрэгдвэл үл тоомсорлож болохгүй. Тухгүй байрлалд тайван сууж чадахгүй, эсвэл хөдлөх үед илүү хүчтэй өвдөж байвал эмчид хандах шаардлагатайг илтгэнэ. Мөн халуурах, өтгөн цустай гарах, дотор муухайрах, бөөлжих, арьс шарлах, гэдсэнд хүрэхэд хүчтэй эмзэглэл төрөх, гэдэс дотор хавагнах зэрэг шинж тэмдгүүд хавсарвал илүү ноцтой асуудал үүссэнийг илтгэнэ.  Эдгээр шинж тэмдгүүд нь мухар олгой, бөөрний чулуу, шээсний замын халдвар (UTI), зүрхний шигдээс зэрэг өвчний үед илэрдэг.

Эх сурвалж: activebeat

error: Content is protected !!