LOADING

Type to search

Зөвлөгөө

Хэрэв 15-аас илүүд тийм гэж хариулсан бол таны хүүхэд Индиго

Share

Ээжүүд та нар минь урд нь индиго хэмээн нэрлэгдсэн онцгой чадвартай хүүхдүүдийн тухай сонсож байсан биз ээ. Энэ удаад бид таны хүүхэд индиго мөн эсэх талаар сонирхолтой тестийг бөглүүлье. Та тийм гэж хариулсан хариултаа тоолоорой.

1. Таны хүүхэд өөртэй нь том хүн шиг харьцахыг хүсдэг үү?

2. Таны хүүхэд сэтгэл хөдлөл өндөртэй юу?

3. Хүүхэд тань сахилгагүй юу?

4. Уян зөөлөн, өрөвч сэтгэлтэй, эмзэг үү?

5. Хоол болон орчны нөлөөнд мэдрэмтгий юу?

6. Хүчлэхэд дургүй зөрүүд үү?

7. Таны хүүхэд далд ертөнц, нууцлаг зүйлд сонирхолтой юу?

8. Наснаасаа хөгшин мэт аашилдаг уу?

9. Таны хүүхэд мөрөөдөмтгий, төсөөлөн бодох чадвар өндөр үү?

10. Таны хүүхэд мэндэлснээсээ хойш л өөрийн онцгой зан чанартай мэт санагдаж байсан уу?

11. Хэлсэн зүйлийг тань хэлснээр чинь хийдэггүй юу?

12. Өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч үү?

13. Гэрийн даалгаврыг нь хийлгүүлэх үед танай гэрт бөөн юм болдог уу?

14. Таны хүүхэд урлаг, хөгжим болон шинжлэх ухаанд ихээр татагддаг уу?

15. Таны хүүхэд заримдаа төрөлхийн л мэдлэгтэй мэт санагддаг уу?

16. Зарим зүйлийг энгийн хүүхдээс хурдан суралцаж, сэтгэж байна уу?

17. Төсөөллийн найзын талаар ярьж, таны харж чадахгүй байгаа зүйлийг харж чадаж байна уу?

18. Таны хүмүүжлийн арга барил тохирохгүй байгаа мэт санагддаг уу?

19. Байгаль, ан амьтдыг маш ихээр сонирхож байна уу?

20. Заримдаа унтаж амрахдаа хар дарж , тогтмол зүүд зүүдэлж байна уу?

Хэрэв эдгээр асуултын 15-аас илүүд тийм гэж хариулсан бол таны хүүхэд Индиго байх магадлалтай.

Индиго хүүхэд гэж хэн бэ?

Энгийн хүмүүсийн аура (гэрлэн бүрхүүл) шар, ногоон өнгөтэй байхад индиго хүмүүсийн аура нь нил ягаан өнгөтэй байдаг. Индиго хүн багаасаа онцгой зан ааштай, сэтгэн бодох чадвараараа ямагт давуу байгаа нь мэдэгдэж эхэлдэг. Хоёр гурван  настайгаасаа уншиж, бичиж бодож сурдаг нь энгийн тохиолдол гэнэ.

 Индиго хvvхдvvд хvн төрөлхтөнд өөр ертөнцийн vvдийг нээж өгнө гэдэг. Ер бусын хvvхдvvдийн асуудлаар нухацтай судалгаа хийсэн Америкийн судлаач Ли Кэрроллын ачаар гоц авъяастнуудын тухай албан ёсны индиго хэмээх нэр бий болсон юм. Тэрбээр шинжлэх ухаанд хvлээн зөвшөөрөгдөөгvй маргаантай арга буюу ер бусын хvvхдvvдийн аураг судлахаар шийджээ

Индиго хvvхдvvдийн IQ нь дунджаар 130 бол жирийн хvнийх дунджаар 80 байдаг.

Харин өнөөдөр 100 нялхсын 70-ынх нь  аура ер бусын өнгөтэй болсон гэж эрдэмтэд vздэг. Ойрын ирээдvйд шинээр мэндлэгсдийн 90 хувийнх нь аура хөх зосон өнгөтэй болох бөгөөд онцлог чадвартай байх аж. Индиго хvvхдийн эрин бий болох нь гэнэтийн зvйл биш гэж ярьдаг. Зарим онолоор тvvхийн хамгийн тvгшvvртэй цаг мөч ойртож гамшиг бий болох  нь зайлшгvй ч дэлхий дээр шинэ соёл иргэншлийн үрийг суулгах хvмvvс мэндэлж эхэлж байгаатай хэн ч маргахгvй биз ээ.

Тэд энгийн хvvхдээс юугаараа ялгагддаг вэ?

Өнгөрсөн амьдралынхаа тухай дурсаж чаддаг.

Тэдний дvрслэн бодох, ургуулан сэтгэх чадвар сайн хөгжсөн байдаг

Ирээдvйг урьдчилан хардаг

Өвчтөнд дөнгөж хvрэх төдийд тvvнийг зовлонгоос нь ангижруулж чадна

Нийгэмд бусад хvvхдvvд шиг биеэ авч явдаггvй, тэд этгээд хачин зантай

Бага наснаасаа эхлэн энэ дэлхийд тэднийг онцгой чухал vvрэг гvйцэтгvvлэхээр томилсон хэмээн эргэн тойрныхныгоо итгvvлж vнэмшvvлдэг

Тэдэнд сахилгын шийтгэл ердөө ч тохирохгvй

1984 оноос бүр 1970 оноос эхлээд өөрийнхөө сонгосон зvйлдээ гайхалтай амжилтад хvрдэг ер бусын  зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт  төрж эхэлжээ. Эхлээд индиго ауратай хүүхдүүд төрж байсан, дараа нь цэнхэр туяаны хүүхдүүд төрж эхэлсэн аж. 2000 оноос хойш бүр талст ауротой хүүхдүүд төрсөөр байна. Тэдний оюуны илтгэцүүр маш өндөр түвшинд байдаг. Цэнхэр, хөх, талст, индиго зэрэг ер бусын ауратай  хүмүүсийн  баруун зүүн тархи нь хоёулаа жигд  хөгжсөнөөс хэл, шинжлэх ухаан, урлагийн салбаруудад гайхалтай амжилт үзүүлдэг аж.  Өөрөөр хэлбэл өндөр түвшний сүнснүүд гэсэн үг. Эдгээр хүүхдүүдийн төрөлтөөр дэлхий давалгаалж байгаа нь  тохиолдлын хэрэг биш юм.  Энэ хүүхдүүдийг цоо шинэ дэлхий ертөнц, соёл иргэншлийг цогцлуулна гэдэгт итгэж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Одоогоос 6-7 жилийн өмнөөс анх ажиглагдсан цэнхэр өнгийн гэрлийн бүрхүүлтэй хүүхдүүдийн тухай номондоо  Монголын эзотерикийн ухааны академийн тэргүүн эзотерикч Н.Сома өнөөдөр төрж буй 2 хүүхэд тутмын 1 нь ийм гэрэлтэй байгаа тухай өгүүлжээ. Эдгээр хүүхдүүдийг 4 төрөлд ангилсан байдаг. 10 мянган хүн тутмын зөвхөн нэгд тохиолддог  оюуны илтгэцүүрийн үнэмлэхүй үзүүлэлтийг эдгээр  хүүхдүүд хангаж чадаж байгаагаас гадна, хүний биеийг нэвт хардаг, наймаас 10 хуудастай нотыг  нэг удаа сонсоод алдахгүй тоглодог, хоёроос гурван  сартайдаа үг хэлдэг, зайнаас нөлөөлөх зэрэг олон гайхамшигт гэмээр чадварууд тэдэнд ажиглагджээ.

error: Content is protected !!