₮ 0

No products in the cart.

Энгийн бөгөөд үр дүнтэй бясалгалын 8 арга

Бясалгал хийж сурах нь бие махбод, оюун санаа, сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах хамгийн энгийн зүйлсийн нэг бөгөөд стрессийг тайлах онцгой үр дүнтэй арга юм. Тухайн цаг мөчид стрессээ тайлаад зогсохгүй өөрчлөлт шинэчлэлийг бий болгох, үүсч болох стрессийн нөлөөллөөс өөрийгөө хамгаалах чадвартай болно.

Аль арга барил танд хамгийн сайн тохирохыг олж мэдэхийн тулд хэд хэдэн аргыг туршиж үзэх боломжтой юм.

Оюун санааны бясалгал

Оюун санааны бясалгал нь анхлан суралцагчдын хувьд илүү төвөгтэй хэлбэрүүдийн нэг байж болох ч үр дүн сайтай, олон ашиг тустай сайн хэлбэр юм.

Бясалгалд суралцаж эхэлж буй хүмүүсийн хувьд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ямар нэгэн бэлтгэл (асаах лаа, сонгох тарни, сурах арга техник) шаардлагаггүй. Урт хугацаанд хэвшүүлсэн дадал нь сэтгэлийн тайвшралыг бий болгох чухал ач холбогдолтой. Оюун санааны бясалгалын гол шинж чанар, төвлөрөх ёстой зүйл нь ОДОО ЦАГ юм. Яг одоо ямар байна вэ, юу мэдэрч байна вэ гэдэгт л анхаар.

Явган алхах бясалгал

Явган алхах нь бясалгалын стандарт ашиг тусын зэрэгцээ дасгал хөдөлгөөний ашиг тусыг өгдөг ач тустай.

Явган алхах бясалгалын түлхүүр бол зөвхөн алхах биш. Алхаж байх үеийн оюун бодол, сэтгэл санааны хүрээ юм. Хурдан эсвэл удаан хэмнэлээр алхаж болно. Гол нь оюун санаагаа цэвэрлэх, бодол санаагаа цэгцлэх бөгөөд хөгжим сонсож ч болно.

Өдөр тутмын амьдралд анхаарал хандуулах

Өдрийн турш оюун санаандаа бясалгаж болно. Аливаа зүйлд бүрэн бэлтгэлээ хангаж, хийж байгаа зүйл, гол үйлдэлдээ анхаарлаа төвлөрүүлснээр өдөр өнгөрөх тусам оюун санаагаа хайрлан, хамгаалах туршлагатай болно.

“Шоколад” бясалгал

Бясалгал хийх талаар судалж байгаа бол харьцангуй хурдан бөгөөд амттай аргыг туршиж үзээрэй. Энэхүү бясалгалын аргыг анхаарал болгоомжлолд суурилсан стрессийг бууруулахад (MBSR) ихэвчлэн ашиглагддаг. Амтлах мэдрэмжээ ашиглан шоколадыг тамшаалан, амтыг мэдрэхийг хичээ. Хар шоколад сонгох нь илүү ашиг тустай. Хэрэв та энгийн, шинэ зүйлийг хайж байгаа бол энэхүү аргыг туршиж үзээрэй.

Амьсгалах бясалгал

Гүнзгий амьсгалах нь энгийн, түгээмэл бясалгалын хэлбэрүүдийн нэг юм. Амьсгал нь энгийн бөгөөд байгалийн хэмнэлийг бий болгодог. Та энэхүү бясалгалыг хийх үедээ хэдэн минутын турш дасгал хийснээр илүү тайвшрах болно.

Усанд орох бясалгал

Тайвшрах бас нэгэн энгийн арга бол ванны бясалгал юм. Энэ нь бясалгалын стандарт ач тус болох тайвшралыг халуун ванны ашиг тустай хослуулдаг. Ядарсан булчинг тайвшруулж, тайвшрах нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлж, стрессээс ангижрах түр зуурын мэдрэмжийг өгдөг.

Ядарсан үедээ бясалгалын ямар арга ашиглахаа мэдэхгүй байх тохиолдол бий. Энэ үед ваннд суунгаа тайвшраад үзээрэй. Усанд орохдоо бясалгал хийснээр илүү тайван унтаж амрахад бэлэн болно.

Мини бясалгал

Бясалгал хийх хангалттай цаг зав байхгүй гэж боддог хүмүүст (дунджаар 20 минут гэдэг нь тийм ч бага хугацаа биш) богино хугацааны үр дүнтэй арга чухал. Дараах 5 минутын бясалгалыг туршаад үзээрэй. Хэрэв танд зөвхөн таван мунутын зав чөлөө байна гэж бодоё. Тэгвэл үүнээс удаан хугцацааг зарцуулахгүйн тулд утасныхаа TIMER-ийг ашиглаарай. Ингэснээр цагаасаа хэтрэх вий гэж санаа зовохгүй.  

Биеэ амраа

Нүдээ аниад л тайвшир. Хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад бие мах бодынхоо хурцадмал байдлыг сулруулна. Тав тоолох хугацаандаа амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ.

Аажмаар амьсгалаа аваарай

Гэдэс

Хавирга

Цээж

Толгойн орой гэсэн дарааллаар амьсгалаа мэдэрч эхэл.

Тав тоолохдоо амьсгалаа гаргаарай.

Амьсгалаа гаргахдаа мөн толгой, цээж, хавирга, гэдэс гэсэн дарааллаар 5 тоолно. Түр зогсоод дахин эхлээрэй. Амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлснээр илүү сайн үр дүнг мэдрэх болно.

Эх сурвалж: verywellmind

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...