LOADING

Type to search

Зөвлөгөө

Алдартнуудын өглөөний 8 цагаас өмнө заавал хийдэг 5 зуршил

Share

Өглөө эрт босч шинэ өдрийг эрчтэй эхэлдэг хүмүүс л амжилтын эзэд байдаг. Зөвхөн ажил үйлсэд биш, бие, эрүүл мэндэд ч тустай. Улс төр, бизнесийн нэртэй алдартай ихэнх хүмүүс эртэч байдаг нь батлагдсан байна. Тухайлбал Их Британий ерөнхий сайд асан Маргарет Тэтчер өглөө болгон тогтмол 5:00 цагт босдог байсан бол Диснейн CEO Роберт Игер 4:30-д босдог байжээ.

Ингээд эдгээр эртэч хүмүүсийн орноос босмогцоо хийдэг нийтлэг үйлдлүүдийг сонирхоё.

     1.  Дасгал хийх

Өглөө ямар нэгэн дасгал хийх нь өдрийн их ажлыг даах эрч хүч өгдөг нь батлагдсан зүйл. Алхалт, гүйлт, йога, ер нь юу ч байж болно. Бүр болохгүй бол 15 минут гар дээр суниах, гэдэсний дасгал хийхэд хангалттай.

     2.  Өдрөө төлөвлөх

Тухайн өдөр хийх ажлуудаа сэргээж санаад, аль нь хамгийн чухал, юунаас нь эхлэхээ бодож төлөвлөхөд өглөө тун тохиромжтой.Гэхдээ ажил, амралтын тэнцвэрийг байнга санаж аль болох дараалсан хүнд ажлууд төлөвлөхгүй, дундуур нь хэдэн минут амсхийх, тархиа амраах боломжууд оруулж өгөх хэрэгтэй.

     3.  Эрүүл өглөөний цай уух

Ганц аяга кофе уугаад хоосон ходоодтой гарч явах нь маш муу. Аль болох цаг гаргаж ширээний ард тухлан өглөөний цай уугаад гарах нь сэтгэл санааны хувьд ч, бие махбодын хувьд ч тун эерэг нөлөөтэй.

     4.  Төсөөлөл

Үүнийг сэтгэл санааны дасгал гэхэд болно. Нам гүм орчинд ганцаар суун бясалгах, тархиндаа төсөөлөх хэрэгтэй. Ингэхдээ өдөр хийх гол ажлуудаа бодож, тэдгээрийг амжилттай дуусгаж байгаагаар төсөөлж бясалгах хэрэгтэй. Ядаж ганц минут ингэсний дараа таны сэтгэл санаа өөдрөг болж ажиллах эрч хүчээр цэнэглэгдэнэ.

     5.  Хэцүүгээс нь эхлэх

Бидэнд бүгдэд маань хийхээс халгадаг, хэцүү ажил байдаг. Түүнийгээ тойрч явснаар өдрийн турш айдастай, сэтгэл санаа тогтворгүй байх явдал бий. Тэгвэл өглөө эрч хүчтэй байгаа дээрээ хамгийн хэцүүг нь барьж авах хэрэгтэй. Тэгвэл дараа дараагийн ажлууд улам хөнгөрч өдөр дуусахад сэтгэл амар, стрессгүй амрах боломжтой болно.

error: Content is protected !!