₮ 0

No products in the cart.

Хэвийн жингээ тооцох аргууд

Та эрүүл, хэвийн жинтэй эсэхээ тодорхойлж чадах уу?

Үүнд нас, булчингийн масс, өндөр, хүйс, биеийн өөхний тархалт, бүсэлхийн тойрог зэрэг орно.

Жингийн илүүдэл нь таргалалт, чихрийн шижингийн 2-р хэлбэр , цусны даралт ихсэх , зүрх судасны өвчлөл зэрэг олон тооны эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог.

Та хэвийн жинтэй эсэхээ дараах аргуудын тусламжтайгаар тооцоолж мэдээрэй.

Cavan Images/Getty Images

Арга 1: Биеийн жингийн индекс (BMI)

Биеийн жингийн индекс ( BMI ) нь хэвийн жинтэй эсэхийг тодорхойлох нийтлэг арга бөгөөд жинг өндөртэй нь харьцуулж хэмждэг.

Та БИЕИЙН ЖИНГИЙН ИНДЕКС ТООЦООЛОХ АРГА  дээр дарж БЖИ-ээ тооцолох боломжтой.

Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн (NIH) мэдээллээр:

БЖИ нь 18.5-аас бага бол жингийн дутагдалтай

18.5-24.9-ийн хооронд байвал хамгийн тохиромжтой

25-29.9-ийн хооронд байвал илүүдэл жинтэй

30-аас дээш байвал таргалалттай гэсэн үг аж.

Жин ба өндрийн харьцаа

Дараах хүснэгтэн мэдээлэл нь таны биеийн жин ба өндрийн харьцаагаар хэвийн жинтэй эсэхийг тодорхойлох болно.  

БЖИ-тэй холбоотой асуудал юу вэ?

Дээрх БЖИ бол маш энгийн хэмжилт юм. Үүнд дараах зүйлсийг тооцоогүй.

Бэлхүүсний тойрог

Өөх

Булчингийн масс

Эдгээр нь эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Жишээлбэл, тамирчдад өөхний хэмжээ бага булчингийн масс их байх тул энэ тооцооллоор илүүдэл жинтэйд багтана гэсэн үг биш юм.

БЖИ нь хэвийн  жиндээ байгаа эсэх талаар ойролцоо тооны баримжааг өгөх бөгөөд хүн амын дундах судалгаанд чухал ач холбогдолтой юм. Гэхдээ таныг эрүүл жинтэй байгаа эсэхийг тогтоох арга ганц үүгээр хязгаарлагдахгүй.

Арга 2: Бүсэлхий ба ташааны харьцаа (WHR)

Энэ нь бэлхүүсний тойргийг ташааны тойрогтой /хамгийн өргөн хэсэг/ харьцуулах харьцаа юм.  

Судалгаагаар бэлхүүсний тойрог өргөн хүмүүс зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр болохыг тогтоожээ. Дээрх харьцаа өндөр байх тусам энэ эрсдэл нэмэгдэнэ.

Энэ шалтгааны улмаас бэлхүүс, ташааны харьцаа (WHR) нь тухайн хүний ​​эрүүл жинг тооцоолох ашигтай хэрэгсэл юм.

Бүсэлхий, ташааны /өгзөгний/ харьцаагаа хэмжээрэй

1. Бэлхүүсний хамгийн нарийн хэсэгт /хүйсний дээхэн талаар/ хэмжинэ

2. Ташааныхаа тойргийг хэмжээрэй.

3. Бэлхүүсний тойргийн хэмжээг ташааны тойрогтоо хуваа.  

Хэрэв ​​бэлхүүс 28 инч (71 см), ташаа нь 36 инч (91 см) байвал 28-ыг 36-д хуваагаад  0.77 болно гэсэн үг.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Харьцаа нь зүрх судасны өвчний эрсдэлд дараах байдлаар нөлөөлж болно. Хүйсээс хамаарч бага зэрэг ялгаатай байна.

Эрэгтэйчүүдэд

0.9-ээс доош: Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл бага

0.9- 0.99: Эрсдэл дунд зэрэг

1.0 ба түүнээс дээш: Эрсдэл өндөр

Эмэгтэйчүүдэд

0.8-аас доош: Эрсдэл бага

0.8-0.89: Эрсдэл дунд зэрэг

0.9 ба түүнээс дээш: Эрсдэл өндөр

Энэхүү харьцаа нь зүрхний шигдээс болон эрүүл мэндэд учрах эрсдлийг өмнөх өндөр болон жинг харьцуулсан биеийн жингийн индексээс илүү сайн тодорхойлдог.  

2013 оны нэгэн судалгаагаар 1349 хүний эрүүл мэндийн бүртгэлийг судалж үзэхэд энэ харьцаа өндөртэй хүмүүст бүдүүн шулуун гэдэсний эмгэг, мэс заслын хүндрэлийн эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Гэхдээ уг хэмжилт ​​бие мах бодийн өөхний эзлэх нийт хувь, булчингийн массын харьцааг нарийн хэмждэггүй.

Арга 3: Бүсэлхий ба өндрийн харьцаа (WtHR)

Бүсэлхийн тойрог, өндрийн харьцаа (WtHR) нь таны эрүүл жинтэй эсэхийг хэмжих өөр нэг арга хэрэгсэл юм. Бүсэлхийн хэмжээ нь өндрийнхөө тэн хагасаас бага хэмжээтэй байвал таны эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хүндрэл, эрсдэл бага байна.

Бүсэлхий ба өндрийнхөө харьцааг хэмжээрэй.

WtHR-ийг тооцоолохын тулд бэлхүүснийхээ тойргийн хэмжээг өндөртөө хуваана. Хэрэв хариулт нь 0.5 ба түүнээс бага байвал эрүүл жинтэй байх магадлалтай.

Тухайлбал, 163 см өндөр эмэгтэйн бэлхүүсний тойрог 32 инч (81 см) -ээс доош байх шаардлагатай. 183 см өндөр эрэгтэй хүний ​​бэлхүүс 36 инч буюу 91 см-ээс доош хэмжээтэй байх ёстой. Ингэж байж WTHR-ийн хэмжилтийн харьцаа 0.5-аас бага түвшинд байна гэсэн үг.

300,000 орчим хүний ​​статистик мэдээллийг багтаасан судалгаагаар WHtR нь зүрхний шигдээс, тархины цус харвалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрсдэлийг BMI-ээс илүү сайн тодорхойлж байна гэж дүгнэжээ.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх (CDC) нь төв нь бүсэлхийн тойрог эрэгтэйчүүдэд 40 инч буюу түүнээс дээш, эмэгтэйчүүдэд 35 инч буюу түүнээс дээш байвал дараах өвчнүүдийн эрсдэл илүү өндөр байна гэсэн тайлбарыг өгчээ. Үүнд:

2-р хэлбэрийн чихрийн шижин

цусны даралт өндөр

титэм судасны өвчин

Эх сурвалж: medicalnewstoday

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...