LOADING

Type to search

Зөвлөгөө

Залхуурлаа ялан дийлэх шилдэг 5 арга

Share

Залхуурал гэдэг бол идэвхгүй төлөв байдал юм. Залхуу байх нь та ямар ч зүйлийг хийх урам зориг байхгүй байна гэсэн үг. Энэ нь мэдээжийн хэрэг боловч маш олон хүмүүсийн хийдэг алдаа бол өөрсдийгөө залхуу гэж тодорхойлох явдал. Иймд та доорх 5 аргыг хэрэгжүүлээрэй.

  1. Өөрийгөө хөгжүүл

Байнга шинэ зүйл эрэлхийлж өөрийгөө завгүй байлга. Завгүй байх тусам хүн олон зүйлийг амжуулдаг.

  • Бүү хойш суу

Маргааш болно гэж хойш тавилгүй цаг тухай бүрт асуудлаа шийд.

  • Алхам алхмаар хий

Ажлыг нэгмөсөн хийхээр барьж авах, эсвэл нэг дор олон ажил хийх гэж бүү зүтгэ. Хүн олон тийш анхаарлаа сарниулснаар амархан сульдаж, улмаар залхуурдаг. Иймээс нэг зорилго тавьж түүнийгээ алхам алхмаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ бүгдийг, ялангуяа өөрийгөө сайн хянаж бай. Ингэж ажиллаж чадвал ажил урагштай бүтэж сэтгэл санаа өөдрөг байна.

  • Хэцүү ажлыг хувааж хий

Ихээхэн цаг хугацаа шаарддаг, эсвэл төвөгтэй хэцүү ажлыг хүн голдуу хойш тавих хандлагатай байдаг.Ийм ажлыг хэд хуваан хийж болно. Нэг удаагийн ажлыг хийж дуусах бүрдээ та зорилгодоо нэг алхам ойртсоноо мэдэрч урамшил төрнө.

  • Эцсийн хугацаагаа товлох

Нэг ажлын ард гархын тулд төлөвлө, хугацаагаа тогтоо. Та хийх гэж буй ажлаа хэдий чинээ эрт эхэлнэ,төдийчинээ эрт дуусна гэдгийг анхаар. Ер нь ажлыг эхлэх л хэцүү, цаашдаа амархан байдаг юм шүү. Нэг л эхэлвэл дуусч л таарна. Иймд хамгийн эцсийн хугацааг хатуу тогтоож түүндээ тохируулан ажилла!

Г.Жаргал

error: Content is protected !!