₮ 0

No products in the cart.

Арьсаа цайруулахад тань улаан дарс тусална

Хаврын улирлыг олон ааштай гэдэг. Өглөө нь нар гарсан хэрнээ өдөр нь шуурч, үдэш нь бороо орох энүүхэнд. Цаг уурын хувьд тогтворгүй энэ үед арьс хуурайшиж гэмтдэг ажээ. Хаврын улиралд үргэлж гоо сайхан руу гүйгээд байхгүйгээр арьсаа гэрийн нөхцөлд хэрхэн арчлах тухай “Гоо-Мичид” салоны гоо сайханч Ө.Халиуны зөвлөгөөг хүргэж байна.

– Хаврын улиралд шороо шуурах нь элбэг учир арьс хуурайшдаг. Хэдийгээр таны арьс холимог, тослог байлаа ч энэ улиралд их бага хэмжээгээр хуурайшилт явагддаг. Тиймээс эхлээд тэжээлийн тосоо соль.

– Харин дараагийн алхам бол гүний цэвэрлэгээ. Бүсгүйчүүд ихэвчлэн хоёр долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулдаг. Тэгвэл хаврын улиралд долоо хоногт нэг удаа гуужуулахад гэмгүй. Ингэснээр таны арьсанд шигдсэн гүний бохирдол ор мөргүй арилна

– Хүнсний соданд нүүрний арьсанд хэрэгтэй амин дэмүүд байдаг аж. Тиймээс оройдоо 3-5 минут битүү ууранд утвал арьс тань чийгшил авахаас гадна нүхжилт нь багасдаг ажээ.

– Улаан дарс зөвхөн уухад зориулагдаагүй. Долоо хоногт нэг удаа 30 гр улаан дарсыг өндөгний шартай зуурч, нүүрэндээ маск тавихад таны арьс зөөлрөхөөс гадна илүү цайрч, гэрэлтэж харагдах ажээ.

– Хаврын улиралд хүмүүс хүнсний ногооноос амин дэм витамин авдаг бол арьс ч ялгаагүй жимс ногоо хэрэглэх тусам өнгө орж, залууждаг.  Мөн хоёр долоо хоногт нэг удаа үрлэн витаминыг буцалсан усанд уусгаад алчууранд шингээж нүүрэндээ бигнүүр тавиарай. Арьс тань сарынхаа амин дэмийг авах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...