₮ 0

No products in the cart.

Идээт батга болон хатигийг хэрхэн ялгах вэ?

Батга болон хатиг гэх мэт үрэвсэл гарсан үед арьсан дээр маш хөндүүр, овгор хатуурал товойж улайдаг. Эдгээр нь бүрэн эдгэрэхийн тулд хэдэн долоо хоног шаардагдах бөгөөд улмаар сорви үлдээх магадлалтай. Эмчилгээний аргуудыг авч үзэхээсээ өмнө эхлээд идээт батга болон арьсны зөөлөн эдийн үрэвслийн /хатиг, мундас, буглаа гэх мэт/ ялгааг ойлгох хэрэгтэй. Буруу эмчилгээ нь таны арьсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Батга /идээт үрэвсэл/  гэж юу вэ?

Хар батга, цагаан батга, цистүүдийн улмаас үүссэн товгорууд нь батганы хэлбэрүүд юм. (Батгыг ч бас идээт үрэвсэл гэж нэрлэдэг) Энэ нь илүүдэл тос, арьсны үхсэн эсүүд, Propionibacterium гэх мэт бактериуд арьсны нүх сүвийг бөглөснөөс болж үүсдэг. Батга ихэвчлэн гарсан хэмжээнээсээ хэт томордоггүй. Хэд хоногийн дотор идээ татсан цагаан толгойтой болдог. Ихэнх батга нь идээгээр дүүрэн байдаггүй. Харин хатиг нь овойсон хэсэгтээ идээ бээрээр дүүрч, хавдах, улайх шинж тэмдэг илэрнэ.

Батга нь ихэвчлэн өсвөр насныханд түлхүү тохиолддог. Энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой.  Мөн жирэмсэн үед дааврын өөрчлөлтийн улмаас батга үүсч болно. Батга үүсгэж болзошгүй эрсдэлт хүчин зүйлд стресс, арьсны тослог их байх гэх мэт зүйлс орно.

Хатиг гэх мэт зөөлөн эдийн идээт үрэвсэл

Эдгээрийн гол ялгаа нь үүсэх үйл явцаас хамаарна. Арьсаа гэмтээсэн үед Staphylococcus ареус (ихэвчлэн “Staph” гэх) нянгийн халдвар авах, үсний уутанцар вирусын халдвараас болж хатиг , буглаа, мундас зэрэг арьс, зөөлөн эдийн үрэвсэл үүсдэг. Энэ нь арьсны аль ч хэсэгт үүсч болох ч суга, өгзөг, цавь зэрэг чийгтэй газарт нян үржих таатай нөхцөл бүрддэг. Хатиг нь батганы нэгэн адил хэнд ч гарч болно. Гэхдээ арьсны бусад эмгэг нь үнийг гарахад нөлөөлдөг. Мөн дархлалын тогтолцоо муудах, чихрийн шижин, таргалалт зэрэг нь бусад эрсдэлт хүчин зүйлүүдэд орно.

Эмчилгээ

Батга

Батгыг шахах нь тийм ч оновчтой арга биш бөгөөд арьсан дээр сорви үлдээж болзошгүй. Шахах нь овойлтыг удаан хугацаанд байлгаж, бактерийг илүү гүнзгийрүүлж болно.

Бүлээн жин тавих нь идээг толгой хэсэгт цуглуулж гаргахад тусалдаг боловч өдөр тутмын арьс арчилгааны зөв алхам маш чухал байдаг. Тиймээс нянг тараахгүйн тулд бензойлын исэл, салицилийн хүчил агуулсан зөөлөн цэвэрлэгчээр арьсаа цэвэрлээрэй. Гуужуулагчийг долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэх нь мөн тус болно. Энэ нь арьсны үхсэн эд эсийг арьсны нүх сүвэнд хуримтлагдахаас сэргийлнэ. Mayo Clinic-ийн мэдээлснээр ретиноид болон салицилийн хүчил зэргийг агуулсан бүтээгдэхүүний эмчилгээг санал болгодог аж. 

Хатиг

Өмнөхтэй адил шахаж болохгүй. Үүний шалтгаан нь хатиг батганаас илүү ноцтой юм. Хатиг нь батганаас хэд дахин илүү халдвар үүсгэгч бактер агуулдаг. Хэрэв та хатигийг шахаж, идээ бээрэнд хүрвэл халдварыг биеийн бусад хэсэгт тарааж болно. Тиймээс хатиганд хүрсэн тохиолдол бүртээ гараа сайтар савандаж угаагаарай. Мөн алчуур, сахлын хутга, нүүр буддаг багс зэрэг хатиг үүсгэгч нянтай харьцдаг эд зүйлсийг хэзээ ч бусадтай хуваалцаж болохгүй.
Техасын их сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээний төвөөс хатиг гэх мэт идээт үрэвслийг эмчлэхийн тулд толгой хэсэгт нь өдөрт 10-15 минутын турш бүлээн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь идээ бээрийг толгой хэсэгт татах арга юм. Ойр орчмын арьсыг ус, бактерийн эсрэг савангаар зөөлөн цэвэрлээрэй. Дараа нь ариутгасан самбай боолт байрлуулж, бохирдох бүрт нь сольно.

Арьс өнгөний эмчид хэзээ хандах вэ?

Идээт батга, хатиг зэрэг нь ихэвчлэн гурван долоо хоногийн дотор эдгэрдэг. Гэхдээ өвдөх, хавдах, халуурах зэрэг бусад зовуурь илэрвэл арьсны эмчид хандаарай. Эдгээр нь хүндэрснийг илтгэнэ. Эмч үзээд шаардлагатай арга хэмжээг авах болно.

Эх сурвалж: Thehealthy

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...