₮ 0

No products in the cart.

Идэвхтэй дасгал хийсэн ч жингээ хасахгүй байгаа шалтгаан

Нарийхан бэлхүүстэй болох гэж, жингээ хасах гэж олон бүсгүйчүүд гэдэсний таталт, кардио гээд олон төрлийн дасгал хийсэн ч үр дүнгээ өгөхгүй байх нь элбэг.

Яагаад гэвэл хүссэн үр дүндээ хүрэхийн тулд эрүүл, зөв хоолны дэглэм баримтлахыг орхигдуулдаг. Тиймээс хэвлийн өөхнөөсөө салах гол арга гал тогооноос чинь л эхэлнэ гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Гэдэсний таталт л хийгээд байвал хэвлийн өөхнөөсөө салаад нарийхан бэлхүүстэй болчихно гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнийг эрүүл хооллолттой хослуулж байж л та хүссэн үр дүндээ хүрэх юм. 

Тогтмол цагаар эрүүл хоол хүнс идэх хэрэгтэй.

Ходоодоо хонхолзтол дасгал хийж, өлөн явж явж байгаад хооллох нь эрүүл бус хоол хүнсийг их хэмжээгээр идэхэд хүргэдэг. Үүний улмаас турах бус харин ч илүүдэл жинтэй болдог. Тэгвэл өдөрт бага багаар олон удаа хооллох нь хоолны хооронд хэт их өлсөхгүй учраас идэж байгаа зүйлээ хянах боломж олгодог. Өдөрт 3-5 удаа хооллох хэрэгтэй.

Эрүүл бус хоол идэж цуглуулсан өөх тосоо шатаах гэж өөрийгөө зовоож байхаар эрүүл хоололтын дэглэм мөрдөж илчлэгээ тохируулах нь хамгийн зөв арга юм.

Илүүдэл жингээсээ салахад таны хоолны дэглэм маш чухал. 

Эрүүл хоолны дэглэмд юу юу орох вэ?

Энэ нь эслэг ихтэй бүхэл үр тариа, эрүүл өөх тос, авокадо, самар зэрэг хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, тахианы мах, загасны мах зэрэг илчлэг багатай мах идэх гэсэн үг юм. Жишээлбэл, тослог багатай тараг, сэвэг зарам зэрэг илчлэг багатай хоол хүнс нь жин хасахад нөлөөлдөг.

Идэхээс зайлсхийх зүйлс нь боловсруулсан цагаан гурил, транс өөх, сахар , чипс, жигнэмэг гэх мэт  амны зугаа гаргах зуушийг идэхээ болих хэрэгтэй. Ерөнхийдөө чихэрлэг хүнсийг бага хэрэглэх хэрэгтэй гэсэн үг юм.

Өдөрт хэзээ, хэдэн цагт юу идсэнээ тэмдэглэж байх нь зүйтэй.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...