₮ 0

No products in the cart.

Бохир заваан, арчаагүй орчинд өссөн хүүхдүүд ядуу сэтгэлгээтэй болдог

Нэгэн баян хүн багын найзтайгаа тааралдаад, түүний ядруухан амьдарч буйг нь гаднаас нь тааж мэдээд, амьдрал ахуйг нь дэмжихээр шийдэж, өөрийнхөө компанид туслах ажилтнаар орохыг урьжээ. Найз нь ажилд тийм сайнгүй ч, олны дотор хутгалдан, арай ч нэг алдаа дутагдал гаргалгүй яваад байгааг нь ажиглаад, цалин мөнгийг нь гомдхооргүй л өгч байв. Хэд гурван жил өнгөрлөө. Найз нь ажилдаа дасаж, ахиухан ч цалин авсаар байв.

Гэхдээ, баян найзад нь ажилчин найзынх нь нэг л зүйл огт таалагддаггүй байв. Юу гэвээс, ажилчин найз нь үргэлж л муу, навсгар хувцастай, гундуу царайтай явдаг байлаа. Энэ нөхрийн авсан цалин хааччихдаг байна аа? гэж компаний эзэн бодох үе ч байв. Ядуу найз нь ядуу амьдралд өссөн тул, өөрт олдсон мөнгөөрөө сайхан хувцас авч өмсөх, гэр бүлээрээ сайхан хооллох, гэр орон, хашаа хороогоо өөд татахыг мэддэггүй нэгэн байжээ. Чанартай сайхан хоолоор хооллож, дулаан, чанартай хувцас өмсөж өсөөгүй хүүхдүүд нь үе үе өвчилдөг тул, эм тарианд хэд гурван цаасаа яалт ч үгүй зориулна.

Угаасаа бохир заваан, арчаагүй орчин өссөн хүүхдүүд нь дэггүй тул, айлын болон ангийн хүүхдүүдийг шоглож, хэрэг төвөг гарган, торгууль төлөөсөнд нь бас, хэдэн борыг нь сугалаад явчихна. Амьдрал ядуу шалтгаар, тэднийх ганц нэгхэн сар, жилийн настай эд зүйл худалдан авдаг тул, удалгүй элэгдэж, эвдэрч, эргээд л авах гэж мөнгө цаасаа зарж үрнэ. Ер нь л, ямар их цалин авлаа ч, ядуу сэтгэлгээтэй, ядуу амьдралтайгаа зууралдсан нэгэн тул, ийнхүү ядуу амьдарч буйг нь компаний эзэн таньж мэджээ.

Ядуу найзыгаа нэгэн удаа дуудаж, амьдрал ахуйгаа өөд нь татаж, арчаатай, золбоотой амьдрахыг баян найз нь зөвлөсөн ч, илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, тос хийсэн ч сэгсэрнэ гэгчээр, бахь байдгаараа л байсаар байсан тул, дахин түүнд найзын хувиар хандаж, зөвлөхөө больсон гэдэг.

Хүүхдийг бага насанд нь ядуу, арчаагүй, тэмцэлгүй амьдралд дасгаж өсгөвөөс, ядуу амьдралыг хүүхэд чинь өвлөөд зогсохгүй, үр хойчдоо ч мөнөөх л ядуу ахуй, ядуу сэтгэлгээгээ өвлүүлдгийг дээрх амьдралын жишээ харуулж байнам. Өнөөдөр цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй байлаа ч, хүүхдэдээ шинэ, цэвэр хувцас өмсгөж, чанартай, олон төрлийн гоё хоол идүүлж, бусдын хүүхдээс дутахааргүй тэдэнд сайхан бүхнийг үзүүлж харуулж байвал, тэдний ирээдүйд сайхан амьдрах гал цог нь бадарч, тэмцэж, мөрөөдөж, зүтгэж тэмүүлж, сайхан амьдардгийг эгэл амьдрал дундаас төрсөн олон олон сайчууд ярьж байхыг бид олонтоо сонссон билээ.

Ядуу амьдралыг үр хүүхдэдээ хэзээ ч өвлүүлж болохгүй. Амьдрал дундуурхан байлаа ч, хааяа болов чиг, тансагхан, элбэг, өнгөтэй өөдтэй байж, ирээдүйд ийм элбэг хангалуун, гоё, сайхан амьдрах урам зориг, гал цогийг хүүхдэдээ өвлүүлэгтүн. Муу ахуй амьдрал муу муухайг дууддаг, дагуулдаг. Сайн сайхан, элбэг дэлбэг амьдрал сайн сайхныг дууддаг, дагуулдаг. Амттайг идэж ууж, аятайхныг өмсөж зүүж,ая тухтай, цэвэр орчин ахуйд амьдарч, улмаар, үүнээс ч илүү сайн сайхан амьдрах урам зориг, ухаан самбааг өөртөө ч, үр хүүхдэдээ ч өгцгөөе, хүмүүс ээ!

Аливаа зүйл олон талтай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...