₮ 0

No products in the cart.

Үс тослогтох нь хэт олон угааснаас болдог

Зарим хүн үсээ 7 хоногт 1,2 л угааж байхад зарим нь өдөр бүр угаадаг. Өдөр бүр угаах нь ариун цэвэр талаасаа муу зүйлгүй мэт боловч зарим сөрөг үр дагаварт хүргэдэг байна.  

1. Үс ихээр унах

Шампунь ихээр хэрэглэж, үсээ байнга угааснаас болж үсийг хамгаалдаг тос нь арилдаг бөгөөд энэ нь үсний микробиомд нөлөөлдөг. Ингэснээр хуйхны тослогийг тэнцвэр алдагдаж үс унадаг ажээ.

Хуйхны микробиомыг тэнцвэртэй байлгахын тулд зөөлөн бүтэцтэй, сульфатгүй шампунь хэрэглэх, үс угаахаа цөөлөх хэрэгтэй.

2. Үс салаална

Нойтон үс маш эмзэг байдаг бөгөөд амархан гэмтдэг. Мөн үсээ байнга угааснаар ихээр салаалдаг байна. Түүнчлэн угаасан үсээ алчуураар үрж хатаах, хэт халуун сэнс ашиглах нь үсийг улам их хугалж хэврэгшүүлдэг.

3. Үс амархан тослогтоно

Үсээ угаах болгонд үсний тослог арилах бөгөөд ингэснээр үсний тослогийг нэмэгдүүлэх гэж тослогийн булчирхай нь бүр их ажиллана. Иймд л угаах тусам ихээр тослогтдог учиртай.

4. Үс өнгө муутай болдог

Үс тань хуурайшиж,  өнгөө алдаж байвал угаалтаа цөөлөх хэрэгтэйг сануулж буй хэрэг.

5. Таны үсний будаг хурдан арилна

Үсээ буддаг бол өнгө нь хэр удаан хадгалагдаж байгааг анзаараарай. Будаг нь хурдан арилж байгаа бол хэт олон угааж байна гэсэн үг.

6. Үс арзайж сэгсийнэ

Үс тань хатуурч хуурайшин, арзайгаад байгаа бол угаалгаа долоо хоногт 2-3 болгон цөөлөөрэй.  

7. Таны үс амархан ширэлдэнэ

Өдөр бүр үсээ угааснаар тослог нь алга болдог талаар дээр дурдсан. Иймээс хуурайшиж арзайсан үс маш амархан ширэлдэж орооцолдон, хугарч гэмтдэг байна.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...