₮ 0

No products in the cart.

Нэг төрлийн зүүд олон дахин давтагдах нь ямар учиртай вэ?

Хүн дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Хэдийгээр бидний бие унтаж байхдаа амарч байгаа боловч тархи нь бие махбодийг дараагийн өдөрт нь бэлдэхийн тулд ажилласаар л байдаг. Үүнийг зүүд, тэр тусмаа дахин дахин давтагддаг зүүднээс мэдэж болно.

Та нэг зүүдээ дахин зүүдлээд байна уу? Тэгвэл нь энэ нь ганцхан танд тохиолдсон зүйл биш

Зүүд дахин давтагдах үзэгдэл нь өсвөр насныхны 35%, насанд хүрэгчдийн 60-75% -д тохиолддог болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь амьдралын аль ч үед тохиолдож болох ч хүмүүсийн бараг 40% нь бага насандаа нэг зүүдээ давтаж зүүдэлсэн байдаг аж. Харин 15-аас дээш хувь нь насанд хүрсэн үед ийм зүйл тохиолдсон гэжээ.

Дахин давтагдаж буй зүүдний сэдэв нь түгээмэл байдаг  

Судалгаагаар хүмүүст хамгийн их давтагдаж зүүдлэгддэг 5 зүүд байдгийг тогтоожээ. Үүнд:

  • Унаж байна
  • Хөөгдөж байна
  • Сургуульдаа эргэн сурж байна
  • Шалгалт эсвэл чухал үйл явдалд бэлтгэлгүй байна
  • Нисэх

Эдгээр зүүдний дийлэнх нь сөрөг байдаг бөгөөд сэтгэлд түгшүүр төрүүлдэг. Сэтгэл нь тайван бус, стерсстэй хүмүүс ийм зүүд зүүдлэх хандлагатай байдаг нь судалгаагаар нотлогджээ.

Энэхүү давтагдаад байдаг таагүй зүүд нь таны мэдэрч буй зүйлийн тусгал юм

Шалгалтандаа бэлтгэлгүй орж байгаа тухай  зүүд нь оюутнуудын дунд, ялангуяа шалгалтын үеэр хамгийн элбэг байдаг. Энэ нь оюутнуудын шалгалтаас айх айдас, шалгалттай холбоотой стресстэй шууд холбоотой. Харин өндрөөс унаж байна гэж зүүдлэх нь  таны дотор байгаа ямар нэг айдас, таагүй бодол, стресстэй холбоотой юм.  Шүд унаж байгаа тухай зүүд нь ичимхий хүний​​өөрийгөө илэрхийлэхэд бэрхшээлтэй байдгийн тусгал ажээ.

Зарим зүүд нь ямар нэгэн зүйлийг засах хэрэгтэй гэсэн дохиог өгдөг

Дахин дахин давтагдаад байдаг зүүд нь амьдрал дахь шийдэгдээгүй асуудлуудтай холбоотой гэж судлаачид үздэг. Харин зарим нь хүн урьд өмнө тохиолдож байсан зовлонгоо даван туулах гэж оролдож байх үед тохиолддог гэжээ.

Юуг анхаарах вэ?

Мэргэжилтнүүд, дахин давтагдаад байдаг тэр зүүднүүд таны хувьд  далд хүсэл, айдас, эсвэл өөр зүйл ч байж болно /найзтайгаа эвлэрэх хэрэгцээ гэх мэт/ гэжээ.

Айдас, стресс төрүүлсэн зүүд дахин зүүдэлмээргүй байгаа бол та өөрийгөө маш сайн тайвшруулж, айдсаа даван туулж, стрессээс ангижрах хэрэгтэй. Мөн унтахын өмнө элдэв муу сөрөг бодол бодохгүй, таагүй кино мэдээлэл үзэхгүй байж, тайван сайхан унтаж амрах тохь тухыг бүрдүүлээрэй. Бас хоолны дэглэм амьдралын хэв мяагаа эргэж нэг хараарай.

Хэрэв та зүүднээсээ болж маш их стресстэж, тэр бүхэн таны амьдралын аз жаргал, сайн сайхнаас хумслаад байгаа бол сэтгэл зүйч, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөх байна.

Нэг зүүдийг давтан зүүдэлдэг үү? Сэрэхдээ зүүдээ мартчихсан байдаг уу?

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...