₮ 0

No products in the cart.

Эрт сэрдэг хүүхдийг хэрхэн илүү сайн унтуулах вэ?

Таны хүүхэд өглөөд хэтэрхий эрт сэрээд байна уу? Тэгвэл дараах дөрвөн үр дүнтэй аргыг туршаад үзээрэй.

Хөшиг. Хүүхдийнхээ өрөөнд дуу чимээг багасгах зузаан хөшиг өлгөөрэй. Мөн та цонхийг бүрэн халхлах зузаан даавуу, хөнжил ч түр ашиглаж болно. Энэ нь орчны дууг намсгаж, хүүхэд унтахад тухтай байлгана.

Хуваарийг өөрчлөх. Унтах цагийн хуваарийг нь өөрчлөөд үзээрэй. Зарим хүүхдийн хэтэрхий эрт сэрдэг шалтгаан нь ядарсандаа болоод орой эрт унтсантай холбоотой. Түүнчлэн өдрийн цагаар их унтуулах нь шөнийн нойронд нь  сөргөөр нөлөөлдөг байна.

Хүүхдийг өөрт нь тохирсон орон дээр унтуул. Мөн таны хүүхэд долоон сар хүрсэн бол даавуун ном, тоглоом гэх мэт аюулгүй зүйлсийг хажууд нь байрлуулаарай. Хүүхэд тэдгээрийг харж, өөрийгөө сатааруулснаар уйлахгүй байх болно.

Түр хүлээ. Хүүхдийг сэрэнгүүт нь шууд бүү аваарай. Хэсэг зуур хүлээгээд үзээрэй. Тэд эргээд унтах юм уу, өөрсдөө аяндаа сэрнэ. Мөн өглөө эрт сэрсэн хүүхдэд шууд хоол өгч болохгүй. Нар мандтал түр хүлээх хэрэгтэй. Учир нь хүүхдийн бие организм түүнд дасахгүй байх магадлалтай.

Эх сурвалж: whattoexpect

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...