₮ 0

No products in the cart.

Коллаген сайн нийлэгжүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Ихэнх коллагенууд амьтны гаралтай байдаг бол зарим коллаген нь веган байх боломжтой байдаг.

Үс, арьс, хумс, яс, холбогч эдэд агуулагдах коллаген гэх амьтанд суурилсан энэхүү уургийн эрүүл мэндэд үзүүлэх олон ашиг тус нь хүмүүсийн ярианы сэдэв болсоор байна. Ганц асуудал байна. Коллаген нь амьтны гаралтай эх үүсвэрээс гаралтай тул веган эсвэл цагаан хоолтон хүнд бэрхшээл тулгардаг.

Коллагены эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Зарим судалгаагаар коллаген нь остео арт рит өвчтэй хүмүүсийн өвдөгний өвдөлтийг бууруулж, тамирчдын үе мөчний гэм тэл бэртлийг бууруулж, эмэгтэйчүүдийн  цэвэр шилтийн үед яс, үе мөчинд сайн нөлөө үзүүлдэг гэж үзжээ. Мөн арьсанд үзүүлэх ач тусыг судалснаар коллагены нэмэлт нь арьсны уян хатан байдал, чийгшлийг сайжруулахад тусалдаг болохыг тогтоожээ.

Гэхдээ өтгөн хаталтыг багасгаж, хоол боловсруулах эрхтний эрүүл мэнд, нойрыг сайжруулж чадна гэсэн нь одоогоор батлдагдаагүй байгаа аж.

Веган коллагеныг амьтны гаралтай коллагентай харьцуулах нь

Одоогоор дээрх 2 коллагенийг харьцуулсан судалгаа байхгүй байгаа юм. Зарим эрдэмтдийн таамаглаж  байгаагаар ургамлын гаралтай коллаген нь лабораторийн нөхцөлд хяналттай орчинд үйлдвэрлэгдэх учраас харшлын эрсдэл бага байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Мөн үнийн хувьд ч хямд байх боломжтой гэнэ.

Амьтны гаралтай коллагены бэлдмэл нь аюулгүй бас харшил үүсгэдэггүй гэдэг нь эргэлзээтэй. Коллаген худалдаж авахаар бол албан ёсны эрүүл мэндийн шинжилгээ, баталгаатай олон хүн хэрэглэж үзсэн, олонд танигдсан бүтээгдэхүүн худалдаж авах нь зөв юм.

Одоогийн байдлаар веган коллагеныг хэрэглэгчид ашиглах боломжгүй байна. Гэхдээ үүний оронд байгалийн коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд витамин С, цайр зэрэг амин дэм, эрдэс бодис зэрэг орно.

Эдгээр бүтээгдэхүүний зарим нь лизин, глицин, пролин зэрэг коллаген үүсэхэд шаардлагатай амин хүчил агуулдаг.

Жимс, хүнсний ногоо, темпех, буурцагт ургамал, дүпү зэрэг коллагены нийлэгжилтийг байгалийн жамаар нэмэгдүүлэхэд туслах олон төрлийн хоол хүнс хэрэглэх сонголт бий гэдгийг хэлмээр байна. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...