₮ 0

No products in the cart.

Өглөө сэрэхэд амнаас эвгүй үнэртдэг 6 шалтгаан

Хааяа хааяа өглөө сэрэхэд амнаас эвгүй үнэр гарах нь бий. Амнаас эвгүй үнэр гарахад хүхрээр баялаг хоол хүнс идэх, архи тамхины хэрэглээ, буйлны үрэвсэл, шүд цоорол, дотоод эрхний өвчлөл, стресс зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө. Үүнээс гадна таны өдөр тутмын зуршил нөлөөлдөг аж. 

Тодорхой төрлийн хоол хүнс нөлөөлнө

Шүдээ угааж цэвэрлэхгүй бол амнаас эвгүй үнэртэнэ гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ амнаас эвгүй үнэр гарахад амны хөндийн эрүүл ахуйг сахихаас гадна олон хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:

•             Ам хуурайших: Шүлс нь амнаас эвгүй үнэр үүсгэдэг бактерийг цэвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ам хатах нь өглөө сэрэхэд амнаас эвгүй үнэр гарах нэг шалтгаан.

•             Тодорхой хоол хүнс: Бидний хэрэглэж буй хоол хүнс мөн үүнд нөлөөтэй. Тухайлбал, сонгино , сармис зэрэг. 

•             Эрүүл мэндийн асуудал: Ходоодны хүчил ихсэлттэй хүмүүсийн амнаас эвгүй үнэр гарах нь элбэг.

Шүдээ угаах болгоныхоо дараа ам зайлагч хэрэглэж болохгүй

Ам зайлагч нь амны хөндийн бүхий л хэсгийн үлдэгдлийг зайлуулж, удаан хугацаанд эвгүй үнэр /амьсгал/ гарахаас сэргийдэг. Гэвч энэ нь таны амыг хуурайшуулж магадгүй юм. Ихэнх ам зайлагч нь спиртийн агууламжтай байдаг тул байгалийн шүлс ялгаруулалтад нөлөөлдөг. Шөнийн цагаар бие махбод бага хэмжээний шүлс ялгаруулдаг тул хэлэн дээр бактер хуримтлагдаж, амнаас эвгүй үнэр гарахад хүргэдэг. 

Амаа ангайж унтах

Олон хүмүүс унтаж байхдаа амаараа амьсгалдаг бөгөөд энэ нь ам хуурайших, бактери үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Амаараа амьсгалах нь эвгүй үнэр гарах, шүд цоорох шалтгаан юм. Энэ нь амны хөндийн рН-ийн тэнцвэрт байдал өөрчлөгдөхөд нөлөөлдөг.

Оливийн тос амнаас гарах эвгүй үнэрийг дарна

Энэхүү арга нь Энэтхэг улсаас гаралтай бөгөөд таны шүдийг цайруулж, шүдний эрүүл мэндийг сайжруулдаг болох нь батлагдсан юм. Нэг халбага тосоор 15-20 минутын турш амаа зайлаарай. Ам зайлагчний оронд ашиглаж болох юм. Амнаас эвгүй үнэр гаргадаг бактери тосонд уусдаг. Ямар тос хэрэглэх нь таны сонголт. Гэхдээ ихэвчлэн кокос эсвэл оливийн тос хэрэглэх нь түгээмэл байдаг.

Кофе

Олон хүмүүс өглөөг кофегүйгээр эхлүүлэхийг төсөөлж чаддаггүй. Гэхдээ таны дуртай ундаа амнаас эвгүй үнэртэх шалтгаан байж болзошгүй юм. Кофе нь амыг хуурайшуулж, шүсний ялгаралтанд нөлөөлдөг. Олон хүмүүс кофендоо сүү эсвэл тос нэмдэг бөгөөд энэ нь мөн эвгүй үнэрийн шалтгаан болдог аж.

Хэлээ угаахаа бүү мартаарай

Амны хөндийн ариун цэврийг маш сайн баримтлах нь чухал. Үүнд хэлний өнгөр ч мөн багтана. Хэлний өнгөрт амнаас эвгүй үнэр гаргадаг бактериуд агуулагддаг. Хэрэв та хэлээ угаахгүй бол амны хөндийг бактер үржих таатай нөхцөл болно.

Амьсгалаа анхаараарай

Та өөрөө ч анзааралгүй байнга амаараа амьсгалдаг юм биш биз. Бие махбод өдрийн турш илүү их шүлс ялгаруулдаг боловч амаараа амьсгалах нь амны хөндийг хатааж, хуурайшуулдаг. Үүнээс болж эвгүй үнэр гарч, шүд цоордог. Тиймээс хэрхэн амьсгалж буйгаа анхаараарай.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...