₮ 0

No products in the cart.

Хүүхдийн уруул хагарахаас сэргийлэх 6 зөвлөмж

Уруулын арьс нь биеийн бусад хэсгүүдээс нимгэн тул хүйтэн, хуурай агаар (дотор ба гадна), салхи, наранд өртөмтгий байдаг. Хэрэв танай хүүхдийн уруул байнга хагараад байдаг бол дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

Хангалттай шингэн уулгах

1-3 насны хүүхдүүд өдөр бүр дор хаяж 5.5 аяга шингэн зүйл уух шаардлагатай байдаг. Гэхдээ энэ нь бүгд ус байх албагүй. Сүү, жимсний шүүс зэрэг эрүүл ундаа, тарвас, шөл зэрэг нь ч өдөр тутамд  авах шингэний хэмжээнд тооцогдож байдаг. Хүүхдүүд өдөр тутамд уух шингэнийхээ 30% -ийг хоол хүнсээр авдаг байна.

Гэрээ чийгшүүл

Хэрэв гэр доторх агаар хуурай бол, хөлд орж буй хүүхдийн унтаж, тоглодог хэсэгт чийгшүүлэгч тавих хэрэгтэй. Бактери, хөгц үүсэхээс сэргийлж чийгшүүлэгчийг цэвэрлэх тухай үйлдвэрлэгчийн зааврыг заавал дагаж, хүүхдүүдийн гар хүрэхгүй газар байлгаарай.

Уруулаа долоож болохгүйг анхааруул

Уруул хуурайшиж, хатаад ирэхээр хүүхдүүд өөрийн эрхгүй хэлээрээ долоодог. Гэсэн хэдий ч энэ нь уруулыг илүү хагарахад хүргэдэг байна.

Хэрэв таны хүүхэд уруулаа долоогоод байвал ингэж болохгүйг сануул. Мөн урууланд хуурайшиж, хагарсан арьсны үлдэгдэл байгаа бол зөөлөн үстэй шүдний сойзоор хөнгөн арчаарай.

Хоол идсэний дараа амыг арчина

Уруул хагарахаас сэргийлэх бас нэг үр дүнтэй арга нь хоол идсэний дараа амыг арчих юм. Хооллож дууссан даруйд арчиж, уруулыг хуурай байлгаарай.  

Уруулын бальзам хэрэглэх

Бальзам нь уруул хагарах эхэн үеийн шинж тэмдгүүдийг арилгадаг бөгөөд тогтмол түрхэж байхаа мартуузай. Мэргэжилтнүүд газрын тос, зөгийн лавтай уруулын бальзам хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр сонголтууд нь хүүхдэд хэрэглэхэд аюулгүй  бөгөөд чийгшүүлж, уруулыг гаднын нөлөөнөөс хамгаалдаг байна.

Уруул нь хэт нарны ягаан туяанаас болж гэмтэх магадлалтай тул хүүхдэд зориулсан, нарнаас хамгаалах тос агуулсан уруулын бальзам хэрэглээрэй.

Эмчид хандах

Хэрэв та хичнээн их хичээсэн ч бяцхан үрийн чинь уруул хуурайшиж, хагарч, өвдөж байвал зориулалтын эм, тосон түрхлэгийг хэрэглээрэй. Хэрэв таны хүүхдийн хагарсан уруулаас цус гарч эсвэл тав хоногоос дээш хугацаагаар халуурч байвал хүүхдийн эмчид хандаарай.

Эх сурвалж: verywellfamily

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...