Хэдхэн хоногийн дараа гэгээн хайрын баярын өдөр тохионо. Энэ өдрийг хосуудын өдөр ч гэж нэрэлдэг. Учир нь хайр сэтгэлээ илэрхийлж, хоёр биенээ хайрлан энхрийлж, хүндэтгэн шоколад бэлэглэдэг уламжлалтай. Ханиад томуу ихтэй, хөл хорио тогтоосон энэ үед валентины баяраа гэртээ тэмдэглэх сонирхолтой санаануудыг хүргэж байна.
Гэртээ байх
Гэгээн Валентины өдөр гэрээсээ гарахгүй удаан байх нь таныг стресстүүлж болзошгүй юм. Гэхдээ гэгээн Валентины өдрийг гадуур тэмдэглэхээр рестораны захиалга, кино театрт цугларсан их хүмүүс гээд сайхан зүйл байхгүй. Үүний оронд гэртээ дулаан тохитой тэмдэгдэж, ямар ч рестораны оройн хоолноос илүү хямд, илүү дурсамжтай романтик болзоог бий болгоорой.
Кино үзэх
Гэртэй дуртай киногоо үзэж романтик, хөгжилтэй үдшийг өнгөрүүлээрэй. Мөн хайртынхаа дуртай телевизийн шоу нэвтрүүлгүүдийн цагийг гаргаж, эсвэл өмнө нь үзэж байсан дурсамжтай киногоо дахин үзэж болох юм. Энэ нь хосуудад бие биедээ зориулах анхаарал халамжийг нэмж, онцгой бөгөөд гайхалтай мэдрэмж төрүүлнэ.
Фонду хийх
Валентины өдрийн тань романтик хэсгийн нэг нь шоколадтай фонду байж болох юм. Үүнийг хийх нь танд зугаатай санагдах төдийгүй хамгийн гайхалтай амттан чинь байна. Фонду хэрхэн хийх талаар та youtube сувгаас бичлэг үзээрэй.
Гэрийн спа
Цөөхөн лаа, массажны тос болон нүүрний зарим маскаар та өөртөө болон хайртыгаа эрхлүүлж болно. Та хайртынхаа хөлийг амраах спа бэлдэж, мөн YouTube-ээс массажны хэд хэдэн санаа аваарай.
Начо баар
Гэгээн Валентины өдрийг сонирхолтой цэсээр тэмдэглэж, адал явдалт, интерактив зоог барих. Энэхүү баар нь хайрт бүсгүйтэйгээ холбоо барьж, уламжлалт хэв маягаасаа салах сайхан арга юм. Интерактив зоог бэлдэх нь Гэгээн Валентины өдөр онцгой мэдрэмж төрүүлэх бөгөөд шинэ уламжлал болж хувирах болно.
Пикник
Дулаан уур амьсгалтай газар амьдрахгүй л юм бол, 2-р сарыг зугаалахад тохиромжтой сар гэж тооцдоггүй. Дулаан саруудыг хүлээхийн оронд дулаахан өрөөнд пикник хийгээрэй. Мөн хосууд ил галын дэргэд сууж дарс шимингээ ярилцаж сууж болох юм.
Хөгжилтэй хөөсөн чихэр
Энэ бол зуны өдрүүдийг санагдуулах ч та бүхний хувьд төгс төгөлдөр өдөр болон үлдэнэ. Хэдэн шоколад, хөөсөн чихэр аваад хүүхэд насаа дурсаарай. Хэрэв та хийн зуухтай бол хөөсөн чихэр шарж болно. Хэн нь хөөсөн чихэрээ илүү гоё болгож, хамгийн шинэлэг бологохыг хараарай.
Тоглоом тоглох
Та хамгийн сүүлд хэзээ шатар тоглосон бэ? Энэ магадгүй сонин санагдаж болох ч хөгжилтэй санаа байж болох юм. Та хамтрагчаа шатрын тоглоомын дуэлд урь. Хоёр тоглогчдод тусгайлан зориулсан тоглоомыг сонго.
Г.Жаргал