₮ 0

No products in the cart.

Гал тогоог эмх цэгцтэй харагдуулах аргууд

Шүүгээний бариул

Шүүгээний, ялангуяа булангийн шүүгээний бариулыг хөнгөн, авсаархан, татахад эвтэйхэн байдлаар хийх хэрэгтэй. Зурагт үзүүлсэн шиг хаалганы бариулыг барихад эвтэйхэн, хайрцаг маягийн хөндийтэй бариулаар соливол илүү эмх цэгцтэй, эвтэйхэн харагдах болно.

Модон гадаргуутай шүүгээ

Гялгар гадаргуутай шүүгээн дээр цэвэрхэн гараараа хүрсэн ч хурууны мөр, толбо үлддэг шүү дээ. Ялангуяа шүүгээний бариулын хэсгийг байнга арчиж, цэвэрлэх шаардлагатай болдог. Мөн бага насны хүүхэдтэй айлд энэ нь бүр ч тохиромжгүй. Ер нь ямар ч гал тогооны тавилгыг ойр ойрхон арчиж цэвэрлэх хэрэгтэй болдог. Гэхдээ хурууны мөр үргэлж гараад байхааргүй модон эсвэл барзгар гадаргуутай бол цэвэрлэхэд амар байхаас гадна, үзэмжийн хувьд илүү даруухан, цэвэрхэн харагдана.

Шургуулгыг хэрэглэх

Заримдаа энгийн тавиуртай шүүгээг хэрэглэхэд хялбар байдаг. Гэхдээ энгийн тавиурны оронд гүйдэг шургуулгатай, хайрцаг маягийн тавиурыг хэрэглэвэл илүү эвтэйхэн, мөн зай хэмнэх давуу талтай.

Жирийн тавиуртай шүүгээн дотроос хэрэгтэй зүйлээ олж авахын тулд заавал толгойгоо шургуулж, гараа явуулж, сайтар үзэх хэрэгтэй болдог. Харин татаж гаргадаг шургуулгатай бол шүүгээн дотор юу байгааг мэдэхэд илүү амар байх болно.

Плиткаг хөргөгчнөөс хол байрлуулах

Гал тогооны өрөө тань хэдий жижиг байсан ч хөргөгч, зуух хоёрыг тодорхой хэмжээний зайтай байрлуулах нь чухал. Учир нь зуухнаас гарч буй халуун агаар нь хөргөгчний ханыг халааж, хэвийн ажиллахад нь саад учруулдаг байна. Мөн ариун цэврийн хувьд ч, хөргөгчний хана руу үсэрсэн хоол, тосыг байнга арчиж, цэвэрлэхэд төвөгтэй шүү дээ.

Хэрвээ танай гэрийн хөргөгч, плитка хоёр залгаа байрладаг бол хөргөгчийг өөр газар тавих, эсвэл тэр хоёрын дунд өөр нэг жижиг шүүгээг тавьж болно.

Том гал тогооны өрөөнд шүүгээг доогуур өлгөх

Шүүгээнүүдийг хэтэрхий доогуур өлгөх нь гал тогоог жижигхэн харагдуулдаг. Хэрвээ танай гал тогооны өрөөний тааз өндөр, зай ихтэй бол энэхүү давуу талаа ашиглан шүүгээг дээгүүр өлгөвөл гал тогооны өрөө илүү уужуу, цэлгэр харагдах болно.

Жижиг гал тогооны өрөөнд том хоолны ширээ тавихгүй байх

Хэрвээ та гал тогооны өрөөгөө жижиг гэж бодож байвал хэр том ширээ тавьснаа дахиад нэг анзаараарай. Том ширээ өрөөний тань хамаг зай, талбайг эзлээд байвал эвхэгддэг ширээ, жижиг ширээ, эсвэл богино тек маягийн тавцангаар сольж болно шүү дээ.

Хэтэрхий олон хаалтгүй тавиурууд

Хаалтгүй, задгай тавиурт тоос их дарж, ойр ойрхон цэвэрлэх шаардлагатай болдог. Мөн танай гэрт бага насны хүүхэд, муур, нохой байвал хаалтгүй тавиураас зүүгдэж, унагаах аюултай. Хэрвээ танай гал тогоонд хаалтгүй тавиур байдаг бол тавиурын тоог цөөлөх, эсвэл шилэн хаалт хийлгэж болох юм.

Гал тогооны тавцангууд дээр зай үлдээдэггүй

Богино долгионы зуух, кофены машин, талх шарагч гээд бүх л зүйлд зай, талбай хэрэгтэй. Тэдгээрийг байнга шүүгээндээ далд хийж, хэрэглэх үедээ гаргаж ирэх нь маш төвөгтэй шүү дээ. Тиймээс гал тогооны өрөөнийхөө засал чимэглэлийг хийхдээ тэдгээрийн зай талбайг бодолцож, хэрэглэхэд хялбар газар тавих хэрэгтэй. Эсвэл гал тогоондоо шинээр тавцан худалдан авч, нэмж болох юм.

Залгуурын байршлыг бодолцох

Гал тогооны өрөөнд разеткийг хаана байрлуулахаа тавилга тавихаасаа өмнө бодолцох хэрэгтэй. Разеткийг гал, уснаас хол, мөн элдэв цахилгаан хэрэгсэл залгаад, ажиллуулахад тохиромжтой байрлалыг сонгоорой.

Угаалтуурын доор хог хийх

Хэрвээ танай гал тогооны өрөө тийм ч том биш бол угаалтуурын доорх зайг тун ухаалаг ашиглах хэрэгтэй. Гэхдээ ус зайлуулах хоолойг хөндөхгүйгээр аливаа зүйлсийг байршуулаарай. Угаалтуурын доорх зайнд тавиур, сагстай шургуулга хийх нь зай хэмнэх хамгийн зөв шийдэл юм.

Шүүгээг үр дүнтэй ашиглах

Гал тогооныхоо хэрэгслийг ашиглахад эвтэйхэн, зөв газар байрлуулах нь чухал. Жишээ нь тогоо, шанагыг плитканы ойролоо, гамбанзыг ширээний ойролцоо гэх мэт. Мөн аяга таваг, халбага сэрээ, тогоо шанагыг зориулалтын тусгаарлагчид хийж хадгалвал зай хэмнэх давуу талтай.

Өндрийг буруу тооцоолох

Тавиур, хоолны ширээний тохиромжтой стандарт гэж байдаг. Хэрвээ гэр бүлийнхэн тань өндөр нуруутай бол тавиур, хоолны ширээнийхээ өндрийг нуруундаа тохируулж сонгох хэрэгтэй. Мөн гал тогооны тавилгуудад илүү бүдүүн тавцан сонгосноор тавилгыг 10 хүртэлх см-ээр өндөрсгөх боломжтой.

“Ажлын гурвалжин”-ийн талаар бодолцох

Гал тогооны өрөөнд “Ажлын гурвалжин” буюу хөргөгч, зуух, угаалтуурыг 3 өөр талд байршуулах нь хамгийн зөв шийдэл юм Энэ 3 нь хоорондоо тодорхой хэмжээний зайтай байрлах нь аюулгүй ажиллагаа, ариун цэврийн хувьд төдийгүй зай хэмнэхэд хамгийн төгс байрлал юм.

Та гал тогооны өрөөгөө засч янзлахдаа эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлж, зай талбайгаа хэмнэн, эмх цэгцтэй харагдуулаарай!

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...