LOADING

Type to search

Зөвлөгөө

15 минутын дотор хамрын битүүг арилгах аргууд

Share

Хамар нь битүүрч байсан хүн бүр ямар тааламжгүй мэдрэмж төрдгийг сайн ойлгоно. Та бүхэнд 15 минутын дотор хамрын битүүг арилгах аргуудыг хүргэж байна.

6. Хоёр хөмсөгнийхөө хооронд байрлах цэг дээр иллэг хийнэ

Уг цэг дээр хөнгөн дараад иллэгийг нэг минутын турш хийнэ.

Уг иллэг нь :

Хамрын хөндийг хуурайших, үрэвсэхээс хамгаална

Энэ нь хамар битүүрэхээс урьдчилан сэргийлэх нөлөөтэй

5. Хамрын хоёр талд иллэг хийх

1-2 минутын турш хамрынхаа дээд хэсэгт дугуй хөдөлгөөнөөр иллэг хийнэ.  Энэ процедур нь хамрын битүүрлийг арилгаж, нусаа нийхэд хялбар болгоно.

4. Хамар, уруулын хоорондох цэгт иллэг хий

Уруул, хамрын дээд хэсгийн цэг дээр зөөлөн хөдөлгөөнөөр 2-3 минутын турш иллэг хий .

3. Агаар чийгшүүлэгч ашиглаарай

Агаарын чийгшил 40% -иас бага байх үед таны хамар дахь салиа хуурайшиж, чөлөөтэй амьсгалахад саад болдог. Чийгшил бага, хамрын битүүрэл ихтэй байвал нянгийн үрэвсэл явагдаж хүндэрч болно. Чийгшлийн боломжит хэмжээ бол 40-60% юм.

2. Хамартаа бүлээн жин тавиарай

Дулаан даавуугаар (бичил долгионы зууханд халааж эсвэл халуун усанд хийх болгоомжтой) жин тавиарай. Бүлээн жин нь нусыг шингэрэхэд нөлөөлдөг бөгөөд үүнийг хийсний дараа хамрын дусаалга дусаагаарай.

1. Хэрэв харшлын улмаас хамар битүүрч байгаа бол дасгал хийгээрэй

Зүрхний цохилт нэмэгдэхийн хэрээр бие халууныг ихээр ялгаруулна, энэ нь хамрын хөндийд эерэгээр нөлөөлдөг байна.  15 минутын турш дасгал хийх нь харшлын гаралтай ханиадыг эмчлэхэд тусалдаг (харшил үүсгэгчээс салахаа мартаж болохгүй).

Эх сурвалж: Brightside

error: Content is protected !!