₮ 0

No products in the cart.

Ходоод, гэдэсний асуудлаас үүдэлтэй амны эвгүй үнэрийг арилгах 9 арга

Амнаас эвгүй үнэр гарах нь үнэхээр ичмээр бөгөөд дэлхий даяар 80 сая гаруй хүн үүнээс болж шаналж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд та дараах 9 аргыг хэрэгжүүлээрэй.

1. Лууван, алим, цоохор майлз идэх

Алим, лууван нь хоолны шингэцийг сайжруулж, хоол боловсруулах системийг эрүүл байлгадаг. Энэ нь ходоодонд үүссэн хийг хөөж, амнаас гарах эвгүй үнэрийг дарна.  Түүнчлэн, шинэхэн жимс, хүнсний ногоо нь аманд шүлс ялгаруулж, шүд, хэл, буйланд наалдсан бактерийг устгаж өгдөг.

Ходоод хоосон байх нь хүчил хуримтлагдахад хүргэдэг тул амнаас эвгүй үнэр гардаг. Тиймээс жимс жимсгэнэ, хүнсний ногоог идэх нь эвгүй үнэрийг дарах эрүүл арга юм.

2. Хүнсний ногоогоо идээрэй

Амнаас гарах эвгүй үнэр нь хүчилтөрөгчийн рефлюкс эсвэл хоол боловсруулах эрхтний бусад эмгэгийн шинж тэмдэг байж болно. Хэрэв дархлааны систем сайн бол өвчин тусах нь ховор бөгөөд хүнсний ногоо идэх нь таны дархлааг сайжруулах маш сайн арга юм.

Ногоон өнгөтэй хүнсний ногоонууд нь хлорофиллоор баялаг байдаг. Хлорофилл нь амнаас гарах эвгүй үнэрийг дарахад тустай.

3. Гаатай навч

Гаатай навч нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог ходоодны хямрал, цээж хорсолтыг намдаадаг. Мөн гаа, яншуй, килантро зэрэг нь амны муухай үнэрийг зайлуулдаг.

4. Тарагтай нөхөрлө. Гэхдээ элсэн чихэргүй байх ёстой

Тарганд агуулагдах пробиотик нь хоол боловсруулалт, ялангуяа сүүн бүтээгдэхүүнийг боловсруулахад тусалдаг . Энэ нь хоол боловсруулах системийг эрүүл байлгаж, улмаар амнаас эвгүй үнэр гарах магадлалыг бууруулдаг.

5. Интоор ид

Метанетиолын нэгдэл нь муудсан байцаа шиг үнэртэй бөгөөд амнаас муухай үнэр гарах шалтгаан болдог. Харин интоор идэх нь үүний эсрэг үр дүн үзүүлдэг байна.

6. Ногоон цай уугаарай

Ногоон цай уух нь тархины үйл ажиллагааг сайжруулах, зарим төрлийн хорт хавдрын эрсдэлийг бууруулах зэрэг эрүүл мэндэд олон талын ач тустай. Энэ нь бие махбодийг хоргүйжүүлэхэд тусалдаг бөгөөд ингэснээр биеийн эвгүй үнэр дарагддаг. Ногоон цай нь катехин хэмээх байгалийн антиоксидант агуулдаг бөгөөд амнаас амнаас гарах үнэрийг үүсгэдэг бактерийн эсрэг тэмцэхэд тусалдаг .

7. Цитрусын төрлийн жимс бактери устгана

Цитрусын жимсэнд агуулагдах хүчил нь ам, хоол боловсруулах эрхтэн дэх бактерийн өсөх боломжийг хаадаг. Тэдгээр нь амнаас муухай үнэр үүсгэдэг бактери юм.

8. Цагаан гаатай нимбэгний цай

Цагаан гаа нь эмчилгээний олон төрлийн шинж чанартай байдаг. Үүнийг хүнсэндээ нэмснээр ходоодны хямралыг эмчлэх боломжтой бөгөөд ингэснээр амнаас гарах эвгүй үнэр арилах болно.

9. Шар айрагны хэрэглээг багасгаж, ус уу

Амаа чийгшүүлснээр та хүнсний тоосонцор, бактерийг зайлуулж байгаа хэрэг юм. Энэ нь аман дахь бактерийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Ундны ус нь бодисын солилцооны олон процесст зайлшгүй шаардлагатай байдаг.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...