LOADING

Type to search

Зөвлөгөө Эрүүл мэнд

Нурууг гэмтээхэд хүргэдэг 8 үйлдэл

Share

Нуруу бол бидний биеийн хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Бид та бүхэндээ анхааруулах үүднээс, нурууг гэмтээхэд хүргэдэг, өдөр тутмын 8 үйлдлийг танилцуулахаар бэлтгэлээ.

8. Шүдээ угаах

Удаан хугацаагаар зогсох нь алхсанаас ч илүүтэй нуруунд ачаалал өгдөг.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Шүдээ угаахдаа хана эсвэл угаалтуураа тулж, нуруундаа бага ачаалал өгөөрэй.

7. Аяга таваг угаах

Аяга таваг угааж байхдаа бид  гараа урагш сунган, хагас бөхийдөг. Үүнээс болоод нуруу өвдөж, хатгуулах шинжүүд илрэх нь бий.

Үүнээс хэрхэн  сэргийлэх вэ?

Аягаа угаахдаа өвдгөн доороо сандал байрлуулаарай. Ингэснээр таны нуруу өвдөхгүй төдийгүй зогсоход тухтай байх болно.

6. Машины дугуйг солих

Жолооч бүрт энэхүү асуудал тулгарч, нуруугаа гэмтээхэд хүрдэг байна.

Үүнээс хэрхэн  сэргийлэх вэ?

Дугуйгаа солихдоо тонгойх биш, доош сууж аль болох тайван сольж байгаарай.

5. Хүнсээ цуглуулах

Дэлгүүрээс хэт их зүйл худалдан авч, үүнийгээ өргөж явах нь таны нуруунд сөргөөр нөлөөлөх болно.

Үүнээс хэрхэн  сэргийлэх вэ?

Эмэгтэй хүн 5 кг, эрэгтэй хүн 11-аас хүнд зүйлийг удаан барьж явж болохгүй. Хэрэв үнэхээр өргөж явахаас өөр аргагүйд хүрсэн бол ачааллыг хоёр гартаа тэнцүү хувиарлаарай. Энэ нь нуруунд үзүүлэх нөлөөг бууруулна.

4. Шал угаах

Шалаа буруу угааснаар хөл өвдөж, нуруунд нь хэт ачаалал ирдэг. 

Үүнээс хэрхэн  сэргийлэх вэ?

Нэгдүгээр зурагт үзүүлсэнтэй ижлээр шалаа угааж болохгүй. Харин оронд шал угаадаг мод ашиглаж байгаарай.

3. Үдээс үдэх

Бидний бөхийж хийдэг үйлдэл бүхэн нугасны дискийг гэмтээхэд хүргэдэг. Хэдийгээр энэ нь богино хугацаанд үргэлжлээд дуусах үйлдэл байсан ч гэлээ, нуруунд маш хурдацтайгаар нөлөөлдөг ажээ.

Үүнээс хэрхэн  сэргийлэх вэ?

Гутлаа үдэхдээ доош тонгойх биш сандал дээр сууж, аль болох тухтай байхыг хичээгээрэй.

2. Үүргэвч үүрэх

Үүргэвчийг зөвхөн сургуулийн сурагчид үүрдэггүй. Бид үүнийг аялал, зугаалга гээд олон зүйлд ашигладаг.  Хүнд жинтэй зүйлийг буруу үүрэх нь нуруунд сөргөөр нөлөөлдөг байна.

Үүнээс хэрхэн  сэргийлэх вэ?

Үүргэвч нь тодорхой шалтгаанаар хоёр оосортой байдаг. Ачааллыг жигд хуваарилахын тулд хоёуланг нь ашигла.

Өргөн, зөөлөн оосортой үүргэвч сонгож байгаарай. Эдгээр нь хүзүү, нуруунд ирэх даралтыг бууруулдаг.

1. Дээрээс хүнд зүйл авах

Бид ямар нэгэн зүйлийг өндрөөс авахдаа, нуруугаа сунгаж байдаг. Харин буцаад доошлох үед ачаалал ирснээр, нурууны диск гэмтэх аюултай байдаг ажээ.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Хэрэв дээрээс хүнд зүйл авах шаардлагатай бол сандал ашигла. Энэ нь нуруунд очих ачааллыг багасгаж, таныг хамгаалах болно.

Эх сурвалж: brightside

error: Content is protected !!