₮ 0

No products in the cart.

Хорио цээрийн дэглэмийн үед эцэг эхчүүд өөрсдөдөө хэрхэн цаг гаргах вэ?

  • Цар тахлын улмаас эцэг эхчүүд хамтдаа цагийг өнгөрөөх боломж эрс багасч, олон  зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болсон.
  • Гэртээ удаан хугацаагаар байх нь эцэг эхчүүдэд хүндээр тусч байна.
  • Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, эерэг хандлагатай байхын тулд эцэг эхчүүд өөрсдөдөө цаг зав гаргаж байх хэрэгтэй.

Одоогоор бид хөл хорионы дэглэмд орж, гэрээсээ ажиллаж, хажуугаар нь  хүүхдүүддээ цаг гаргаж, хичээлийг нь хийлгэх гээд олон асуудлыг зэрэг зохицуулах шаардлагатай байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж, өөртөө цаг гаргах таван аргыг танилцуулж байна.

Эрт босох

Ганцаараа өглөөний цайгаа ууж, тайван амгаланг мэдэр! Таны хийх зүйл бол өглөөний цайгаа ганцаараа уунгаа, бодол санаагаа цэгцэлж, өдрийн ажлаа төлөвлөх бөгөөд багахан ч гэсэн хугацааг өөртөө зориулах юм.  Хэрэв хүүхдүүд тань орой эрт унтвал ном унших эсвэл усанд орох зэргээр тайвширч болно.  

Технологийн давуу талыг ашигла

Цар тахал гарснаас хойш бид нийгмийн харилцаанд орохыг хүсч байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх зөв гарц бол FaceTime, Google Hangouts, эсвэл Zoom ашиглан найзуудтайгаа холбогдох юм. Хэрэв таны хүүхдүүд гар утас, таблетаа хариуцлагатайгаар ашиглах насанд хүрсэн бол тэдэнд бас ийм боломж олгоорой.  Энэ нь таны сэтгэл санааг сэргээх болно.

Өдөр бүр 30 минутыг өөртөө зарцуул

Бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд нойр дутуу байх нь байдаг л асуудал. Тиймээс та төлөвлөгөө гаргахдаа өөртөө зориулж 30 минутын завсарлага гаргаарай.

Даалгавраа хийх, бага насны хүүхдүүдээ тоглох хойгуур нь өөртөө амрах цаг өг.

Хааяа хүүхдэдээ утас, таблет ашиглахыг зөвшөөр

Дэлгэц хэт их ширтэхийн хор хөнөөлийн талаар бид бүгд сонссон бөгөөд та хүүхдүүдээ өдөржингөө зурагт эсвэл таблет ашиглахыг зөвшөөрөхгүй нь лавтай.

Гэхдээ анхаарлаа төвлөрүүлж, биечлэн хийх шаардлагатай ажил гарсан үедээ хүүхдүүддээ тэдгээрийг ашиглахыг зөвшөөр. Гэхдээ үзэх контент, цагт хяналт тавиарай.

Гэртээ болзоорой

Сэргэлэн цовоо байхын тулд зөвхөн өөртөө цаг гаргана гэсэн үг биш. Гэр бүлийн хүнтэйгээ өнгөрөөх цаг хугацаа бас чухал юм. Та нар хамтдаа оройн хоолоо идээд, дуртай киногоо үзэж өөрсдөдөө цаг гарган, болзоорой.

Долоо хоногийн нэг үдшийг л өөрсдөдөө зориул. Ингэснээр гэр бүлийн харилцаа сайжирч, та ганцаараа биш гэдгээ мэдрэх болно.

Эх сурвалж: verywellfamily

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...